Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.ОД: Хувийн хэвшлийнхэн чамлахааргүй нөөц бололцоотой

ikon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:20 2015/04/15

"Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015" форум Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Хэлэлцүүлт оролцогчдын ОНЦЛОХ эшлэлүүдийн хүргэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай болон Газар чөлөөлөх тухай хуультай зохицож явах ёстой хэдий ч тэдгээр хуулиуд байхгүй учир НИТХ-аас журам батлан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл 

  • Олон улсын санхүүгийн зах зээл дээр хувийн хэвшилтэйгээ хамтарч хийсэн төслүүдээ хөтлөлцөж очоод санал болговол олон улсаас санхүүгийн үйлчилгээ авах бүрэн боломжтой.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од 

  • Хот олон хүний урсгал хөдөлгөөнийг зохицуулж байх ёстой. Дэд бүтцийг засгаас хийдэг. Үүнд хувийн хэвшлийнхэн оролцож чадахгүй гэсэн ойлголт нийгэмд байдаг. Тийм учраас дэд бүтцийн салбарт хувийнхны оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай учраас бид энэ төрлийн төслүүдийг дэмжин ажиллаж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр

  • Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжууд өргөн хүрээтэй. МУ-ын хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн чадавх сайжирч байгаа.
  • Улаанбаатар хотын хувьд бүс нутгийн санхүү бизнесийн төв болох байршил сайтай бүс нутаг гэдгээрээ давуу талтай.

11:58 2015/04/15

Ц.Энхцэнгэл: Улаанбаатар хот 2020 онд 3 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин авах зорилго тавьж байгаа

“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр" сэдвээр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • Улаанбаатар хот 2020 онд 3 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин авах зорилго тавьж байгаа. Тиймээс нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж байна.

Н.Зориг: Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр бол нийслэлийг орчин үеийн хот болгох гол хөтөлбөр

“Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр" сэдвээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр бол Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох гол хөтөлбөр юм. Энэ бол зарим хүмүүсийн ойлгодог шиг зөвхөн мэдээллийн технологийн хөтөлбөр биш. 
  • Улаанбаатар хотод шинээр хэрэгжих гэж байгаа зарим хөтөлбөрүүд ухаалаг зарчимд нийцэхгүй байгаа.
  • 2026 онд ойролцоогоор дэлхий дээр явагдах нийт төсөл хөтөлбөрийн гуравны нэг нь ухаалаг төхөөрөмж ашиглан хийгдэнэ. Тийм болохоор ухаалаг дэд бүтцийг байгуулахаар зорьж байна.
  • Ухаалаг систем нь төрийн ажиллагаанд цоо шинэ өөрчлөлт авчирна.
  • Улаанбаатарын харьяа төрийн бүх байгууллагыг нэг системээр холбох ажлыг ирэх 5, 6 дугаар сард багтаан нэвтрүүлнэ. 
  • Улаанбаатар болон, төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж иргэддээ үйлчилнэ.

11:40 2015/04/15

Ю.Идэрцогт: Тендерт оролцогч компаниудаас бүх ажилчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулахыг шаардаж байгаа

“Худалдан авалт, шилэн тендер” сэдвээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • Худалдан авалтын тогтолцоог сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 
  • Хувийн хэвшлийн байгууллагууд тендерт оролцоход дэмжлэг үзүүлж зөвлөн туслах ажлыг хийж байгаа.
  • Нуулгүй хэлэхэд хөрөнгө оруулалтын явц удаашралтай байна гэсэн шүүмжлэлүүд их гардаг.
  • Тендерийн явцад үнэлгээний хороо бүх мэдээллийг ил тод зарлаж, бүх оролцогчдын мэдээллийг нээлттэй харуулж байгаа.
  • Нийслэлд сүүлийн жилүүдэд гарч байгаа барилгын аваар ослуудтай холбоотойгоор тендерт оролцогч компаниудаас бүх ажилчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулахыг шаардаж байгаа.
  • Манайхаас явж байгаа тендерүүд нээлттэй шударга явж байгаа гэдгийг ам бардам хэлж чадна.

11:26 2015/04/15

Л.Нарантуяа: Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулахаар төлөвлөж байна

“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” сэдвээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өндөр өртөг бүхий 20 орчим төсөл хөтөлбөр байгаа. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулахыг хувийн хэвшлийнхнээсээ хүсч байна.
  • Орон сууцны хорооллын 20 байршилд хэсэгчилсэн ногоон байгууламж шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ.
  • Нийслэл хувийн хэвшил хөрөнгө оруулагчид маань хоёр талаасаа ярилцаад харилцан ашигтайгаар хамтарч ажиллахыг уриалж байна.

11:16 2015/04/15

О.Амартүвшин: Хөрөнгө оруулалтыг татаж чадвал бид Азийн зүрх, ХААН ХОТ болж чадна

Гэрэл зургийг www.MPA.mn

“Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс: 

  • Казино дээр суурилаад бид дэлхийн гол тоглогчид болох Орос, Хятадын дунд байгаа нөөц бололцоогоо  ашиглан жилд 3 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой.
  • Хөрөнгө оруулагчдын хамгийн таатай нөхцөлийг санал болгож, хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй.
  • Өнөөдөр Монголд гадны томоохон банкууд  урт хугацаатай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.
  • Хөрөнгө оруулалтыг татаж чадвал бид Азийн зүрх, ХААН ХОТ болж чадна.
Улаанбаатар KHAN CITY 2025: Бид хэрхэн Азийн зүрх болох вэ? илтгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

11:06 2015/04/15

С.Очирбат: Шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр 10-аад шинэ хороолол байгуулна

 “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” сэдвээр  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • Хот байгуулах шийдвэр гаргах  нэг хэрэг. Дагуул хотоо жинхэнэ утгаар нь байгуулах бас нэг хэрэг.
  • Шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр 10-аад шинэ хороолол байгуулна. 
  • Орон сууцны талаар урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлаад байгаа.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 100 хувь хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж байна. Хот зөвхөн дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлж байгаа.
  • Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг нийлүүлэх нь хотын үндсэн зорилгуудын нэг.
  • Улаанбаатар хотын 80 гэр хорооллын 30 гаруйд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна.
  • Орон сууцны түрээсийн хэлбэрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  • Хотын дэд бүтцийн шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байна. Тиймээс холбогдох инженерийн байгууллагууд ажиллаж байна.
  • Хувийн хэвшлийн чамлахааргүй нөөцийг ашиглахаар хамтарч ажиллах шаардлагатай байна.

10:52 2015/04/15

Н.Батаа: Хамтын ажиллагааны гол суурь нь хөгжлийн корпорацийг байгуулах явдал юм

Гэрэл зургийг www.mpa.mn

 “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги”  сэдвээр  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа илтгэл тавилаа.

Түүний хэлсэн үгнээс:

  • Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг аж ахуйн үйлчилгээ явуулдаг төв гэж харж байгаагүй.
  • Улаанбаатар хотыг хөгжүүлэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гол суурь нь хөгжлийн корпорацийг байгуулах явдал юм.
  • Улаанбаатар хот эдийн засгийн хөгжлийн стратегитай болсноор хувийн хэвшилтэй хамтарсан найрсаг хариуцлагатай, орчин үеийн хот болон хувирна.
  • Өнөөдрийг хүртэл төлөвлөлт урт болон дунд хугацааны зорилтгүй байсан.
  • Цаашдаа хотын хөгжлийг төр хувийн хэвшлийн түншлэлгүйгээр харахгүй байгаа.
  • Төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны харилцаа энд тэнцүү байна.
  • Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийнэ.
  • Улаанбаатар хотын хүн ам 2020 онд гэхэд 1,540,000 болно гэсэн тооцоо байгаа. Тиймээс энэ тоонд зохицуулан сургууль, цэцэрлэг,  орон сууц, үйлчилгээний байгууллагууд бүтээн босгохоор төлөвлөж байна.
"Н.Батаа: Улсын эдийн засаг хямарсан болохоос Улаанбаатарын эдийн засаг хямраагүй" тодруулгыг ЭНД дарж үзнэ үү.

10:24 2015/04/15

Ж.Од: Хотын бэрхшээл хотын асуудлууд хүн бүрт, аж ахуйн нэгж бүрт мэдрэгдэж байна

Гэрэл зургийг www.MPA.mn

Тэрбээр “Хот гэдэг их айлын ажил амьдрал, амжилт бэрхшээлтэй энд амьдардаг бүх хүмүүс тулгарч байдаг. Хотын бэрхшээл, хотын проблем гэдэг бол хүн бүрт, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН бүрт өдөр бүр мэдэгдэж, сонсогдож байдаг. Тиймээс хүн бүр, ААН бүрийн оролцоо энэ асуудлуудыг шийдэхэд чухал үүрэгтэй. Хотоо амьдрахад маш тухтай, хөдөлмөр эрхлэхэд таатай болгох ажил зөвхөн хотын дарга болоод захиргааны ажил биш.

Хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, амьдарч байгаа хувь хүмүүсийн чадахын хэрээр оролцох ёстой ажил гэж би ойлгож байна.

Хөгжилтэй орнууд хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэхэд хувийн хэвшлээ ашиглаж PPP буюу төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хувийн хэвшлээ татан оролцуулдаг болсноос хойш 200 гаруй жил өнгөрсөн байдаг юм билээ. Тийм төслүүдийг хамгийн амжилттай хэрэгжүүлдэг нь Европ, Хойд Америкийн орнууд.

Улаанбаатар хот маань бидний нүдэн дээр өөрчлөгдөж, нөхцөл байдал сайжирч байна. Гэхдээ хувийн хэвшилд чамлахааргүй нөөц бололцоо байгаа. Энэ нөөц бололцоог зөв дайчлан хотын хөгжил, амьдралын хэв маяг, амьдралын чанарыг сайжруулахад хамтраад, хувийн хэвшлийнхнийг оролцуулж чадах юм бол өнөөдөр маш хурдан сайжирч байгаа Улаанбаатар өшөө хурдан, өшөө өргөн цар хүрээгээр сайжрах бололцоо байгаа гэж бид бодож байна. Энэ  үүднээс ч гэсэн энэхүү форумыг хотын удирдлага маш идэвхтэйгээр, өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь хамтын ажиллагаа PPP-г Улаанбаатар хотын хэмжээнд улам амжилттай хэрэгжүүлэх анхны бөгөөд зөв эхлэл болох байх гэж би найдаж байна” гэдгийг онцолсон юм.

Ж.Од “Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл” илтгэлээрээ Urban Land Institute-ээс гаргасан PPP буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зарчмыг танилцуулсан юм. Үүнд:

  1. PPP-д оролцох гэж байгаа талууд ажил эхлэхээс өмнө бэлтгэлээ маш сайн хангах ёстой,
  2. Хамтын алсын хараагаа тодорхой болгох,
  3. Түнш болон гол оролцогчдын эрх ашгийг ойлгож харьцах,
  4. Эрсдэл ашиг хоёрыг зөв тооцох,
  5. Хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой болгож, нийтэд нээлттэй байлгах ёстой,
  6. Тухайн төслийг тууштай дэмжиж, хамгаалж явах нийгмийн лидер хэрэгтэй,
  7. Мэдээллээ түншүүд хоорондоо болон хотын иргэддээ танилцуулж, явцын мэдээллээ солилцох,
  8. Түншүүд гэрээгээ байгуулахдаа шударга байх,
  9. Харилцан итгэлцлийг маш тодорхой болгох ёстой гэсэн юм.

Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.

  • Хотын бэрхшээл хотын асуудлууд хүн бүрт, аж ахуйн нэгж бүрт мэдрэгдэж байна.
  • Хөгжилтэй орнуудад хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг сайн туршлага байдаг.
  • Хотын нөөц бололцоо иргэдийнхээ өсч байгаа хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй учир хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлагатай.
  • Хот, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтын алсын харааг тодорхойлж үүндээ эцсээ хүртэл үнэнч байж, нэг нэгнээ дэмжин ажиллах хэрэгтэй.
  • Олон хүний эрх ашгийг тусгахын тулд хамтын ажиллагаа, төсөл  удаашрах тохиолдол байж болно.
  • Хувь, хот хоёр тухайн төслөөс ийм ийм ашиг авна, ийм ийм эрсдэл хүлээнэ гэдгээ тодорхойлж, эрсдлээ хамтдаа үүрэх ёстой.
  • Түншүүд гэрээгээ байгуулахдаа шударга байх ёстой. Хоёр өөр эрх ашиг нэгдэж нэг төсөл хэрэгжүүлж байгаа учраас аль аль нь хохиролгүй байх шударга зарчмыг баримтлах ёстой.
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шаардлагатай зүйл мөн үү мөн.
  • Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж байгаа.
  • Өнөө үеийн хувийн хэвшлийнхэн чамлахааргүй нөөц бололцоотой.

09:48 2015/04/15

Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийнхэндээ талархлаа илэрхийлье

Гэрэл зургийг www.MPA.mn

Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй”  сэдвийн хүрээнд илтгэл тавив.

  • Хүүхдийн Театр гэж байсан юм. Энэ Хүүхдийн Театрын барилгын суурийг намайг нэгдүгээр ангид байхад тавьж байсан. Тэгээд аравдугаар ангид байхад маань ашиглалтанд орж байв. Би хүүхэд насаа тэр барилга дээр тоглож өссөн. Бид ингэж барилга барьдаг байлаа.
  • Өнгөрсөн 25 жил бидэнд юуг ойлгуулсан бэ гэхээр хувийн хэвшлийнхэн биднийг өөрсдөө хөгжиж чадна аа гэдгийг харуулж чадсан. ​Тийм учраас хувийн хэвшлийнхэндээ талархлаа илэрхийлье.
  • Одоо бид харж байна. Ямар богино хугацаанд хувийн хэвшлийнхэн маань бүтээн байгуулалтуудыг хийж байна вэ.
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид 70, 80-аад оны бүтээн байгуулалтаас давсан бүтээн байгуулалтыг сүүлийн 4-5 жилд  хийгээд байна. Тиймээс 2030 он хүртэл УБ-ыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө урам зоригтойгоор УИХ-д оруулсан. Бидэнд бүтээн байгуулалт хийх хангалттай хувийн хэвшлийнхэн бий.
  • Хот төлөвлөлтийг нэлээн захиргааны аргаар явуулдаг. Энэ байдлаа эргэж харъя.
  • Хот байгуулалт бусдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчдөггүй л байх хэрэгтэй.
  • Төр хувийн хэвшлийн эрх тэгш түншлэл байх ёстой. Харамсалтай нь төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх эсэх нь дандаа асуудал болж байдаг.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн Хөгжлийн корпораци байгуулах санал байгаа. Гэхдээ Хөгжлийн корпорацийн удирдлага захиргааны ажилтан байж болохгүй.
  • Манай хувийн хэвшлийнхэн маш их санал санаачилга гаргадаг. Харамсалтай нь хотоо хөгжүүлэх тэр санал санаачилга нь хаашаа ч юм алга болчихдог. Харин дараа нь өөр хүн түүнийг нь бариад гараад ирдэг. Хүний санал санаачилгыг хулгайлна гэдэг хамгийн адгийн зүйл. 
  • Энд өнөөдөр намайг ажилтай байлгаж, миний цалинг өгч байгаа хүмүүс цугларсан. Та бүгдийн татварын орлогоор бид цалинждаг. Та бүхэн бидэнд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгөнөөсөө татвар өгдгийн учир бидэнд үйлчлээрэй гэснийх. Бид үйлчилгээний байгууллага. Засгалж удирддаг байгууллага биш.
  • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Ийм их хөрөнгө оруулалтыг хийж чадах хувийн  хэвшил, хөрөнгө оруулагчид дээрээ л бид хадаг барьж очихоос өөр арга байхгүй.
  • Итгэлцэл гэдэг үгийг ярих их амархан. Улт төрчид биднээс ийм үг их амархан, уриалгахан гарна. Гэхдээ хамгийн итгэл даадаггүй улсууд улс төрчид.
  • Бид яг үнэнийг хэлэхэд хот байгуулалтын асуудлыг социалист маягаар хийж ирж байгаа юм.
  • Хөрөнгө оруулалагчдын сонирхол, захиргааны сонирхол хоёр зөрчилддөг.
  • Хөрөнгө оруулагчид зах зээл дээр эрэлттэй байгаа тийм хот байгуулалтыг хүсдэг.
  • 12 давхар шаардлагатай байхад нь бид таван давхраас дээш гарч болохгүй гэх зэргээр хот төлөвлөлтийг бид захиргааны аргаар явуулдаг.
  • Хот байгуулалтын санаачилга нь хувийн хэвшил, хөрөнгө оруулалтаас эхэлье.
  • Төр, хувийн хэвшил адилхан хариуцлага хүлээдэг гэрээтэй болъё.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийг нь хариуцсан Хөгжлийн корпорацийг байгуулъя.
  • Хөгжлийн корпорацийн удирдлага нь захиргааны удирдлага байж болохгүй.
  • Шийдвэр гаргах нөхцөлд хувийн хэвшлийн санал олонх нь байх удирдах зөвлөл бүрдүүлэх ёстой.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгоход бид бэлэн байна. 

09:38 2015/04/15

Улаанбаатар хот ХУВИЙН ХЭВШИЛГҮЙГЭЭР хөгжихгүй

Улаанбаатар хотын Худалдааны танхимын санаачлага, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Хөгжлийн төлөөх түншлэл” уриатай Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015 форум эхэллээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Хурлыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Энэхүү форумын зорилго нь хотын эдийн засгийн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын нөөц боломж, эрэлт хэрэгцээг үндэсний тэргүүлэх ААН-ийн төлөөлөл болсон та бүхэнд танилцуулан улмаар хотоо хөгжүүлэхэд гар нийлж, та бүхний санал санаачлагаар хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, форумаас гарах шийдвэрт тусах учиртай.

Аливаа улс орон үндэсний бүтээн байгуулагчдынхаа хүчээр хөгждөг. Бидэнд ч бас хотоо хөгжүүлэхэд та бүхний дэмжлэгийг авч, бүх талаар түншлэн ажиллах хүсэл эрмэлзлэл, шаардлага байна” гэдгийг онцолсон юм. 

ХӨТӨЛБӨР

НЭГДСЭН ХУРАЛДААН

08:30-09:00    Бүртгэл 
    
09:00-09:10    Нээлт    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга

09:10-09:30    “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй”    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл

09:30-09:50    “Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл”    Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од

09:50-10:00     “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги”    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа

10:00-10:10    “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат

10:10-10:20    “Хувийн хэвшлийн санаачлага”    Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин

10:20-10:30    “Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр”    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа

10:30-10:40    “Худалдан авалт, шилэн тендер”    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт

10:40-10:50    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл

10:50-11:00     “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг

11:00-12:20    Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг    Бүх оролцогчид

12:20-12:35    Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од

12:35-12:45    Хүүхдийн найрал дуу     

12:45-13:15    Цайны завсарлага     
 
 САЛБАР ХУРАЛДААН

Салбар хуралдаан 14:00 цагаас Blue sky tower-ын Diamond, Crystal, Topaz танхимд:

  • Худалдан авалт, төсөл хөтөлбөр, Дэд бүтэц, санхүүжилт
     
  • Орон сууц, барилга ,Made in UB 
     
  • ОУ-н санхүүгийн төв, арбитр, Найрсаг, Ухаалаг Улаанбаатар сэдвээр болно. 

ОРОЛЦОГЧИД

Хурлын модератор:    Э.Долгион, Блумберг телевизийн Гүйцэтгэх захирал
 
Панеллист:     
Р.Эрдэнэбүрэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн   бичгийн дарга
Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Роберт Шөүлхаммэр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч
Ж.Од, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч
О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий
захирал