Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зоригт гишүүнээс цас оруулахыг хүсэв

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цас Сүхбаатар аймгийн зарим нутгаар ороогүй бололтой. 

Энэ талаар “Твиттер”-ийн нэгэн жиргээч “Танай, манай энд цас ордоггүй. Яг тойроод ороод байх юм” гэхэд нөгөөх нь “УИХ-ын гишүүндээ хэл” хэмээн зөвлөсөн аж.

Харин дээрх жиргээний хариуд Сүхбаатар аймгаас сонгогдсон М.Зоригт гишүүн “Юунд та нар хөөрнө вэ. Хадлан тариа хураалтын ажил ид өрнөж байгаа үед энэ цас ч нэг их хөөрөөд баярлаад байх зүйл биш л байх даа” хэмээсэн байх юм. 

Ер нь манай улс төрчид сонгуулийн үеэр айлуудаар явж, энд тэнд уулзалт зохион байгуулахдаа цас бо­роогүй гантай газарт бороо хур оруулж, ган тайлна гэхээс наахнуур юм болдог.

Тиймээс ч сонгогч түмэн ч ган, зудтай үедээ өөрсдийнхөө төрийн түшээддээ хандах учиртай хойно, одоо яая гэх вэ дээ.

Зураг