НАТО-гийн Ерөнхий нарийн бчигийн дарга Андерс Фог Расмуссен Сирийн мөргөлдөөнд тус байгууллага ямар нэг үүрэгтэйгээр оролцох шаарддагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн талаар AFP агентлаг өчигдөр мэдээлэв.
“Цэргийн оролцоогоор энэ зөрчлийг шийдвэрлэх бололцоогүй” хэмээн тэрбээр хэлээд, ирэх арваннэгдүгээр сард болох Женевийн бага хуралд оролцохыг Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэнд уриалжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Дамаскийн дагуул хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээ тарсны дараа А.Расмуссен олон улсын зүгас эрс хатуу хариу үйлдэл үзүүлэхийг уриалж байсныг AFP агентлаг тэмдэглэсэн байна.
Сирийн химийн зэвсгийг устгах тохиролцоо есдүгээр сарын сүүлээр хийгдсэний дараа тэрбээр мөргөлдөөнд х&ндлөнгөөс цэргийн хүчээр оролцох боломжийг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Наймдугаар сард Дамаскийн дагуул хотод химийн зэвсэг хэрэглэсний улмаас 1500 хүн амь үрэгдсэн гэж хэвлэлүүд мэдээлсний дараа АНУ Сирийн Засгийн газрын армид цэргийн цохилт өгөхийг завдсан билээ.
Гэвч Дамаск ОХУ-ын санал болгосны дагуу өөрт буй химийн зэвсгийг бүрэн устгахыг зөвшөөрсөн бөгөөд НҮБ холбогдох тогтоолыг есдүгээр сарын 27-нд гаргасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!