Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монос группээс эм андуурч нийлүүлсэн хэрэг гарсан нь үнэн"

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд гэрээгээр эм нийлүүлдэг Монос группээс эмчийн жорын дагуу эм нийлүүлэхдээ андуурч буруу эм нийлүүлснээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд хордлогод орсон талаар мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа юм.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн дэд захирал А.Алтантуяагаас тодрууллаа.

"Энэ сарын 30-ны өдөр Монос группээс эм андуурч нийлүүлсэн хэрэг гарсан нь үнэн. Андуурал гарсныг мэдсэн даруйдаа эмч нар хүүхдүүдийг өөр төрлийн эм уусан болохыг мэдэж, яаралтай арга хэмжээ авч хүүхдүүдэд тухайн эмийг өгөхөө зогсоосон.

Эмийн улмаас хүүхдүүд хордлогод орсон, биеийн байдал нь муудсан юм байхгүй. Хордлогод орохоор их хэмжээгээр хүүхдүүдэд өгөөгүй" гэлээ.