Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүд "Фенобарбитал" эмэнд хордсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосон.

Үүнээс болж 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, мөн хоёр нярай хүнд зэргээр хордсон юм.

Мөн “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нэг нярайн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, нэг нь хөнгөн зэргээр цочмог хордсон.

Энэ гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.


Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 /Хуулийн заалтын тайлбар/

Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ