Өчигдөр өглөө Испаний Барселонаас Германы Дюссельдорф чиглэлд нисэж байсан Germanwings компаний Airbus A320 онгоц Альпын нуруунд осолдсон билээ.
Эрлийнхэн онгоцны сүйрсэн цэгт хүрсэн боловч онгоц бүхэлдээ бутарч юу ч үлдээгүй байна.
Одоогоор хоёр хар хайрцагны нэгийг нь олж авчээ.
Өчигдөр өглөө 10:53 цагт онгоцтой холбоо тасарсныг Францын нислэгийн хяналтынхан мэдээлсэн байна.
Нислэгийн үеэр цаг агаар хэвийн байсан ба ослын шалтгааныг юунаас болсныг судалж байгаа гэнэ.
Онгоцонд 144 зорчигч, 6 нислэгийн багийн гишүүн нийт 150 хүн явсан байна.
Одоогоор 67 Германы иргэн, үүн дотор хоёр багшийн хамт явсан 16 хүүхэд байсныг тодруулаад байна. Испаний талаас 45 зорчигч явсныг мөн мэдэгджээ.
Онгоц нь 1991 оноос хойш 24 жил ашиглагдаж байсныг Lufthansa компани мэдээлсэн байна.
Germanwings компани нь 100 хувь Lufthansa компаний эзэмшдэг охин компани юм.
Нисдэг тэрэгнээс авсан ослын газрын видео дүрсийг үзнэ үү.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!