Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Альпад 142 зорчигчтой онгоц осолдлоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Германы Germanwings компаний Airbus A320 онгоц Францын нутаг дахь Альпын нуруунд осолджээ.

Lufthansa компаний охин компани Germanwings-ын уг онгоц Испаний Барселона хотоос Германы Дюссельдорф хотын чиглэлд 142 зорчигч тээвэрлэж байсан байна.

Мөн нисэх багийн зургаан гишүүн байгаа гэнэ.

Францын ерөнхийлөгч Олланд мэдэгдэлдээ “ослын шалтгаан тодорхой бус байгаа ба зорчигчдоос амьд үлдэх магадлал муу байна” гэжээ.

Ослын газар хүрэхэд маш хүнд байгааг бас дурдсан байна.

Францын дотоод хэргийн сайд Бернар Казенёв ослын газарт биеэр очихоор явжээ.

 

Эх сурвалж: BBC