ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляци нэг оронтой тоонд орлоо

ikon.mn
2015 оны 3 сарын 12
iKon.MN

Монгол банк, Засгийн газар хамтран “Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг  2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ.

Хөтөлбөрийн богино хугацааны зорилт нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, түүнийг нам тогтвортой түвшинд нь байлгах явдал байсан. 

ҮСХ-ны мэдээлснээр 2015 оны 2 дугаар сарын  Улаанбаатар хотын инфляци 8.5 хувь, улсын хэмжээнд 9.3 хувь байна. Инфляцийн түвшин 2012 онд 14 орчим хувь байсан бол 2015 он гарсаар ийнхүү нэг оронтой тоонд орлоо. Инфляци буурахад эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр мөн мөнгөний бодлогын арга хэрэгслүүд үр дүнгээ өгсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. 

Инфляцийн задаргаанаас харвал нийлүүлэлтийн гаралтай инфляци нийт инфляцийн тавхан хувийг эзэлж байгаа бол үлдсэн 95  хувь нь хөтөлбөрт хамрагдаагүй бусад барааны үнийн өсөлтөөс бүрдэж байна.

Тэр нь валютын ханшийн нөлөөгөөр импортын барааны шууд өсөлт, валютын ханшийн нөлөөгөөр хөтөлбөрт хамрагдаагүй бусад барааны үнийн өсөлт, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн өсөлт аж.  Нийлүүлэлтийн гаралтай инфляци 2012 он болон түүнээс өмнөх онуудад нийт инфляцийн дунджаар 33-40 хувийг эзэлдэг байсан бол өдгөө ийнхүү буурчээ.  

Үүний зэрэгцээ Төв банкнаас 2014 оны долдугаар сар, 2015 оны нэгдүгээр саруудад бодлогын хүүг тус тус нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэн нь суурь инфляцийг эрчимжүүлэхгүй байх, инфляцийг бууруулахад нөлөөлжээ. Цаашид ханшийн нөлөөлөл буурахын хирээр инфляци улам тогтворжино гэдгийг судлаачид хэлж байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2012 онд хамгийн өндөр түвшинд буюу 17.3 хувьд хүрч байжээ. Харин гадаад секторын нөхцөл байдал муудсан, төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалтай, валютын орох урсгал 50-60 хувиар татарсан 2013 онд 11.6%, 2014 онд 7.8 хувьтай буюу чамлахааргүй үзүүлэлттэй гарсан.

Хэрэв 2013-2014 онд эдийн засгийг зөөлөн газардуулаагүй , үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засгийн өсөлт  2013 онд -9.6%, 2014 онд -4.2 хувь болж эдийн засаг хямрах хүртэл эрсдэлтэй байв.  

Ямартай ч эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр үр өгөөжөө өгч нийлүүлэлтийн инфляци буурчээ.

Д.Цээнэ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [27.123.214.2] 2015/3/13
Ш-ийн араас ААГААД байгаарай
0 | 0 Хариулах
124 [10.122.163.146, 125.16.180.6] 2015/3/12
ШААХ
1 | 0 Хариулах
ZOCHIN [10.122.163.146, 125.16.180.6] 2015/3/12
ШААЖ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.158] 2015/3/12
худлаа ш.а.а.ж байгаан
2 | 0 Хариулах
zochin [202.55.179.27] 2015/3/12
Цаашид ханшийн нөлөөлөл буурахын хирээр инфляци улам тогтворжино гэдгийг судлаачид хэлж байна. гэхийн Ямар нэртэй хаанхын судлаач ингээд хэлчив?
0 | 0 Хариулах
Зочин [202.22.27.226] 2015/3/12
Би хэлсийнмаа яадын :p
0 | 0 Хариулах
Зочин [103.230.82.226] 2015/3/12
Инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ л нэмэх ёстой юм байна шдээ тэгвэл. Нэг мөсөн 20 хувь болгочихвол инфляци чинь бүр 0 болох юм бишүү. хахахаххахахахахахах
2 | 0 Хариулах
мм [192.168.0.215, 202.21.100.202] 2015/3/12
тэгэхээр мөнгөтэй компани, хүн ч ховор болоод эдийн засгаа хумиад юуных өсөлт бууралт руу орно доо, дээр нь чиний зээл чинь +20% болоод bye2
2 | 0 Хариулах