Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Tesla-г авч магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Apple компаний ТУЗ-ийн хурал дээр зарим хувь эзэмшигчид CEO Тим Кукээс цахилгаан машины Тесла компанийг худалдаж авах боломжийг судлахыг хүссэн тухай Financial Times-ын сэтгүүлч Тим Брэдшоу ярьжээ.

Apple компанийг сүүлийн үед цахилгаан автомашин зохион бүтээж байгаа тухай ярих болсон.

Тэд Тесла компаний олон ажилтныг өөртөө авсан тухай ч мэдээлэл бий.

Тэгэхээр Тесла компанийг худалдаж авах боломжийг үгүйсгэж болохгүй юм.

Теслагийн зах зээлийн үнэлгээ $24.3 тэрбумд хүрээд байгаа. Тэгвэл Apple компаний дансанд $178 тэрбумын бэлэн мөнгө хадгалагдаж байгаа нь Теслагийн үнээс долоо дахин их гэсэн үг юм.

Мөн энэ худалдан авалтыг дагаад Элон Маск хэмээх үнэ цэнэтэй залуу бизнесмэн Apple-ынх болно.

2014 онд Apple болон Tesla компаниудын хооронд анхны уулзалт болж байсан гэдэг. Гэхдээ тэр уулзалтыг танилцах төдий байсан гэлцдэг юм.

Хоёр компанийг ижилсгэж байгаа зүйл нь хамгийн орчин үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Теслагийн Model S загварын машин нь автомашины салбартаа iPhone-д тооцогдоно гэж үздэг.

Харин зөрчилдөх нэг зүйл бол тэдний алсын хараа, стратеги байж болох юм.

Apple бол тооноос илүү чанарыг эрхэмлэдэг компани. “Олон” биш гэхдээ “Шилдэг” бүтээгдэхүүн гаргах нь тэдний бодлого.

Андройд төрлийн утаснууд зах зээл дээр том эзлэмжтэй байдаг бол Apple үүнд санаа зоволгүй чанар, өндөр ашгийг шүтдэг гэхэд болно.

Харин Тесла цахилгаан машины үнэ өртгийг бууруулан бензин шатахуунтай бүх машиныг өөрийн бүтээгдэхүүнээр солих эрмэлзлэлтэй.

Мөн зарим ажиглагчид Маскын хувьд өөрийн компанийг удирдах нь мөнгөнөөс илүү чухал. Дараагийн Стив Жобс болохын тулд компаниа Стив Жобсын хуучин компанид зарах гэдэг юу л бол гэцгээж байна.

 

Эх сурвалж: Business Insider