Нэг хэсэг хамт ажиллаж, найзалж байсан бүсгүйгээ 75 удаа хутгалж, амийг нь зэрлэгээр хороосон Ц.Туяад холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Хурал ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн танхимд болж, түүнд шүүхээс 22 жил хорих ял оноосон байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүгдэгч өмнө нь ч бас хүн хутгалж байсан гэнэ.
Хэргийг сөхвөл, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө талийгаач Э бусдын гарт 75 удаа хутгалуулж, амиа алдсан юм. Э нь 1982 онд төрсөн, 2006 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажилд орж, өнгөрсөн хугацаанд шилдэг залуу татварын байцаагч болж байсан.
Харин шүүгдэгч Ц.Туяагийн хувьд нөхрийнхөө нууц амраг болох Э-тэй найзууд байсан бөгөөд нөхөртэйгөө амрагийн холбоотой болсныг мэдээд хэргийг үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан гэх мэдээлэл бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!