Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 2
iKon.MN
Баянгол дүүргийн шүүх

Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажиллаж байсан Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Энэхүү хэргийн сэжигтэнээр түүний найз Ц.Туяаг татан эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч энэ сарын 11-н хүртэл хойшиллоо. Учир нь сэжигтэн хоёр өмгөөлөгч авсны нэг нь хүндэтгэх шалтгааны улмаас хуралд ирээгүй юм.

Хэргийг сөхвөл өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө талийгаач Э  бусдын гарт 75 удаа хутгалуулж, амиа алдсан юм. Э 1982 онд төрсөн, 2006 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажилд орж, өнгөрсөн хугацаанд шилдэг залуу татварын байцаагч болж байсан. Харин шүүгдэгч Ц.Туяагийн хувьд нөхрийнхөө нууц амраг болох талийгаач Э-тэй найзууд байсан бөгөөд нөхөртэйгөө амрагийн холбоотой болсныг мэдээд хэргийг үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан гэх мэдээлэл бий.