Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд эмчийг орлохуйц шүдний оо бүтээжээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы эрдэмтэд шүдний өвчнийг хялбархан ялах нэгэн гайхалтай оо бүтээжээ. Энэ оо нийтийн хэрэглээ болбол шүдний эмчид очих шаардлагагүй болох гэнэ.

Казуе Ямагаши хэмээх эрдэмтний бүтээсэн энэ оо нь шүдний цуурал, цоорхойг ямар ч өвдөлтгүйгээр нөхөж, бөглөх чадвартай аж. Ингэснээр шүдний эмчийн шаардлагагүйгээр шүдний пааланг сэргээх боломжтой болжээ.

Энэхүү “шидэт” шүдний оо дахь хүчил нь өвчилсөн шүдний гадаргууг бага зэрэг зөөллөн, дараа нь хэдэн минутын дараа оо талстжиж, хиймэл материал шүдний паалангийн бүтцэд бат бэх сууж өгөх гэнэ.

Түүнчлэн шинэ оо бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд судалгаа, туршилт хийж үзэхэд энэ ооны тусламжтайгаар эмчлэгдсэн шүд эрүүл шүднээс огтхон ч ялгарахгүй байгаа нь тогтоогджээ. 

 

Эх сурвалж: kp.ru