Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Даваажаргал: Улам бүр хичээх болно

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Аав минь өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сумод түүхэн амжилт гаргалаа.

Ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ ээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье. 

М.Ананд: Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа  

Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Мөн ах, дүү хамаатан садан Сүхбаатар аймгийн Асгат сумынхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно. 

Д.Батбаяр: Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна

Сэтгэгдэл маш өндөр байна. Би сумо бөхөд ганц М.Даваажаргал бус М.Ананд бас Харумафүжи Д.Бямбадорж нарыг хөтөлж оруулсан. Одоо бүгдээрээ цолтой болсон. Үнэхээр их баярлаж байна. Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна. Сэтгэл хөдлөөд өглөө эрт босоод гавьяатын тэмдгээ зүүгээд ирсэн

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргалд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Ерөнхийлөгч “Золбоо хийморийн билэгдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна. XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа бид бүхний бахархлын эзэн, алдар хүндийн эзэд болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш эмч, малчин барилгачин, эрдэмтэн, архитектор, хилчин инженер, тамирчин, дасгалжуулагч, удирдаач зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн эрхэм дээд цол тэмдэг хүртэж байна.

Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо