Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын цагийн шинэ хуваарийг мөрдөж эхэллээ

www.ulaanbaatar.mn
2015 оны 2 сарын 16
ulaanbaatar.mn
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор  нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.

Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар

  • Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07:40 цаг
     
  • Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08:00 цаг
     
  • Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08:30 цаг байхаар өөрчлөлт оруулсан бөгөөд өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу  8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарах юм.