Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймагт дахин галзуу өвчин гарчээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн Улаан хонд гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ өвчилсөн тухай мэдээллийн дагуу энэ сарын 8-ны өдөр сумын малын эмч дуудлагаар очжээ. Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэн зориудаар устган, дээж авч шинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний хоёрдугаар сарын 10-ны өдрийн дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Иймд Баян-Уул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Өнгөрсөн онд галзуу өвчин 19 аймгийн 302 суманд 485 удаа бүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилж, 415 толгой мал, амьтан үхэж, 316 толгой мал, амьтныг устгасан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 192 гаралтаар нэмэгджээ.

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас мал, амьтны халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, НМХГ-т өвчний гаралт, тархалтыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөн ажиллаж байна.