ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Муу даргын НАЙМАН ШИНЖ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

LinkedIn сүлжээнд Бернард Маррын бичсэн нийтлэлийг хүргэж байна.

 

  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадваргүй

Бусдын оронд өөрийгөө тавиад, юмсыг бусдын нүдээр харж чадахгүй хүн бол яавч удирдагч байж чадахгүй.

  • Өөрчлөлтөөс айдаг

Мэдээж өөрлөлтийн цаана мөнгө хөрөнгө, хүмүүсийн ажил амьдрал хөндөгдөх тул амар биш зүйл. Гэхдээ өөрчлөлтөөс зугтдаг бол удирдагч болоход эрт байна гэсэн үг.

  • Амархан бууж өгдөг

Хэлэлцэгч талтайгаа харилцан сэтгэл ханамжтай үлдэх бол удирдагч хүний чухал ур чадвар. Харин хэтэрхий хурдан бууж өгдөг бол ийм ажилд тохирохгүй.

  • Захирангуй зантай

Даргархуу, захирангуй зантай бол сайн удирдагч гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл жинхэнэ удирдагчид ингэх шаардлага байхгүй. Хүмүүс үгийг нь хүчлүүлэхгүйгээр дагадаг байвал жинхэнэ удирдагч.

  • Шийдэмгий бус

Ямар ч асуудал дээр удирдагч нар нэг талдаа шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй дүлэгнээд байвал өөртөө итгэлгүй хүний шинж.

  • Хүн таних чадваргүй

Удирдаж байгаа хүмүүсээ хэн бэ гэдгийг таних чадваргүй бол тэр өөртөө хэрэгтэй хүмүүсээр хүрээлүүлж чадахгүй бөгөөд ажил нь өөдлөхгүй. Тиймээс ийм хүн дарга хийхэд тохиромжгүй.

  • Тэнцвэрээ олдоггүй

Хэн нэгэн өглөө хамгийн түрүүнд ирээд орой хамгийн сүүлд явдаг бол их ажилсаг хүн мэт харагдаж магадгүй. Гэхдээ энэ нь сайны шинж биш. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж чаддаггүй хүн удирдагч байж чадахгүй.

  • Хэт гол дүрд тоглодог

Бүгдийг хийж чаддаг, бүхнийг ганцаараа мэддэг хүн байх нь удирдагч хийхэд тохиромжгүй. Учир нь тэр бусдын ажлыг булааж хийсээр өөрөө ч хөгжих завгүй, бусдыг ч хөгжүүлэхгүй тээг болно.

 

 

Эх сурвалж: Linkedin

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.69.9] 2021/9/17
Муу удирдлага ажилчдынхаа ажиллах идэвхийг бууруулж цаашлаад ажлаас гаргахад хүргэдэг,тэгээд ажлаасаа гарахдаа захиралдаа та ийм тийм та муу захирал энэ тэр гэж хэлэлтэй биш шал худлаа шалтаг тоочоод л гардаг.Ер нь бол олон хүн ажлаас гарч ороод байвал захирал болон, дунд шатны дарга нарт маш том асуудал байгаа гэсэн үг. Эсрэгээр нь сайн захиралтай газарт ажилчид бага цалинтай ч гэсэн олон жил ажиллаж чаддаг.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.9] 2021/9/17
Үндэсний үйлдвэрлэгч нэхий дээл хийдэг компаний захиралд байдаг шинжүүд бол бна бна өв залгамжилж авсан компанидаа час хийсэн цалин өгөөд сайн хүн аваад тэр алба, хэлтэс дээ тавивал хурдацтай хөгжих боломжтой, даанч дархлагдсан хоёр гурван хүндээ итгэдэг, дархлагдсан гарууд нь буруу сэхэл авч бусад ажилчидтайгаа дэндүү бүдүүлэг харьцдаг......хүмүүсдээ урмын үг хэлнэ гэж хэзээ ч бхгүй, амнаасаа сайхан үг гарган гэсэн ухаан бүр таг бхгүй менежерүүд нь ч тэр захирал нь ч тэр...хөгжихгүй газар
0 | 0 Хариулах
зочин [202.9.43.248] 2019/3/4
Жамбаа, Цолмон 2 биш бээз
0 | 0 Хариулах
Зочин [202.131.7.34] 2015/2/17
Haha Ц.Жадамбаагийн бүх шинж. Дээр нь худлаа авна. Хүүхэн хөөнө хэхэ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.119.202] 2015/2/10
Yaag vnen helj teneg darga nar uursdiiguu hvnii ertuntsiinh bish tenger garigaas buuj irsen ayat aashildag deer ni hvn tanih chadwargvi uurt ni hudlaa doligonowol sain hvn gej bodno zvgeer l uuriig ni hvn gedeg utgaar ni bish darga bolhoor doligonoj bgag olj harj mededgvi tenegvvd
6 | 0 Хариулах
Зочин [122.201.24.19] 2015/2/10
Mongolin companiudin 40, 50 nastai zahirluudad niitleeg tohiolddog ontslog talig deer uguulsen bna. Ta narin neleed ni hyamralaar dampuuraad duusna gej bodhoor saihan sul zah zeel haragdaj bgaa shuu.
7 | 0 Хариулах