Засгийн газрын зүгээс ашигт малтмалын ордуудаас төр эзэмших байдлаар зохицуулсан одоогийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ.
Төр ордуудаас хувь эзэмших заалтыг “төр тусгай лиценз эзэмшигч” болгон өөрчилж нэмэлт роялти авдаг байхаар өөрчлөлт оруулах хувилбарыг сонгосон байна. Ийнхүү хуульд өөрчлөлт оруулснаар "Оюу Толгой"-г гацаанаас гаргана гэж үзжээ. Харин Риогийн зүгээс энэ саналд ямар нэг хариу өгөөгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-аар батлуулах ёстой.
Албаныхны үзэж буйгаар дээрх өөрчлөлтийг оруулснаар “Бизнес бизнес хэлбэрээрээ ажиллаж, улс төржихгүй байх боломж бүрдэнэ. Роялти авдаг болчихвол үйл ажиллагааны зардал их болчихлоо, ашигггүй байна. Эсвэл инфляци өндөр байна гэх мэт асуудлууд үүсэхгүй. Хялбар болно” гэжээ.
Хамгийн гол нь роялтиг хэдэн хувиар тогтоох нь чухал. Төр хувь эзэмших замаар олох ашгийн хэмжээ болон роялтигаас олох орлогын хэмжээг нарийвчлан тооцож харьцуулан, үнэлгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь маш чухал. Эс бөгөөс хэт бага роялти авч Монголд ашиггүй байх эсвэл хөрөнгө оруулагчдад хүндэдсэн их роялти тогтооход хүрч дахин гацаа үүсэх эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, орд тус бүр дээр роялтийн хувь хэмжээ ялгаатай байх нь гарцаагүй. Хэрэв хуульд өөрчлөлт орвол зөвхөн "Оюу Толгой" гэлтгүй, дараа дараагийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад чухал нөлөөтэй гэж албаныхан үзэж байна.
Эх сурвалж: www.ft.com, http://
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!