ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ

ikon.mn
2015 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан юм. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг.  

Өнөөгийн байдлаар  стратегийн ач холбогдол бүхий “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Шивээ-Овоо”, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн төлөөллийг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Үүсээд буй эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, улмаар улсын төсөвт учирч байгаа санхүүгийн зарим хүндрэлийг шийдвэрлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүсч байна.

Энэхүү шаардлагын хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх сонголтыг хийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах эрх нээлттэй байх болно. 

Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм.

Иймд  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр төлөх асуудлыг зохицуулах нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [80.201.179.221] 2015/2/11
uuniigee eh orniihoo erdemted ediin zasagch nartai sain tootsoj hiih heregtei, bayalag ni mongoliin gazar nutag deer baigaa uchir tur buyuu mopngoliin ard tumen ihenh huwiig ezemshih erhtei ni oilgoljtoi, ard tumen uuniig l huseed baigaa sh dee
0 | 0 Хариулах
Чимка [112.72.13.107] 2015/2/10
АН-н ганц хийдэг ажил хувьчлах, хулгайлах, өр.зээл авах, хоорондоо хөлөө жийлцэх. 90-ээд онд эд нар л өчнөөн олон үйлдвэрүүдийг дампууруулж хувьчилах нэрийдлээр цөлмөж дууссан. Дандаа иодын дуталтай сүгнүүд шүү. Үйлийн үр чинь эргэх.болтугай
0 | 0 Хариулах
benjamin [112.72.13.63] 2015/2/9
Bisdaa gj idej hanaagvi ym uu ene mongold chin ooriin gsn gazargvi ervvl ongon baigalgvi bolloo bisdaanuudaa ingsen gd namaig olood buudaj [хориотой үг] uu
1 | 0 Хариулах
sain uu ahaa egchee [124.194.118.131] 2015/2/5
https://www.youtube.com/watch?v=74VxFi_uyyo
0 | 0 Хариулах