2004 BL86 хэмээх бага гариг өнөөдөр Дэлхийд 1.2 сая километрийн зайд ойртон ирнэ гэж НАСА мэдээлжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор 500 метрээс ихгүй диаметртэй 2004 BL 86 жижиг гаригийг Америкийн одон орон судлаачид 2004 онд нээж байсан гэнэ. Дараагийн удаад ийм бага зайнд ойртон ирэх үзэгдэл 200 жилээс нааш тохиохгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм байна.
Харин энэ жижиг гаригтай ижил хэмжээтэй 1999 AN 10 жижиг гариг 2027 онд дэлхийд ойртон ирэх үзэгдлийг ажиглаж болох гэнэ.
НАСА-гийн мэдэгдэж байгаагаар 2004 BL86 жижиг гариг ойртон ирэх нь манай гаригт ямар ч аюулгүй, харин судлаачдын хувьд ихээхэн сонирхол татахуйц үйл явдал болж байгаа юм байна. “Харьцангуй том объект дэлхийд маш их ойртож байгаа нь ажиглалт болон дараа дараагийн судалгаанд гайхалтай боломжийг олгож байна” хэмээн НАСА-гийн эрдэм шинжилгээний ажилтан Дон Еоманс мэдэгджээ.
НАСА-гийн гаргасан мэдээлэлд өгүүлснээр жижиг гариг Америкийн одон орон судлаачид болон одот тэнгэр сонирхогчдын ажиглалтын бүсэд Улаанбаатарын цагаар мягмар гаригийн 12.00 цагт орж ирэх юм байна.
Энэ үеэр шөнө дунд тохиож байгаа газруудад дуран эсвэл сонирхогчийн дуран авиан тусламжтайгаар ч жижиг гаригийг ажиглаж болох бөгөөд энэ үйл явдлыг интернетээр дамжуулан үзүүлэх гэнэ.
Эх сурвалж: Риа новости
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!