ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц бие хүн богино насладаг гэж үнэн үү?

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

-Мэдэхэд илүүдэхгүй-

Дэлхийн бөмбөрцөгийн аль ч улс оронд хүн ам зүйчдийн гаргаж буй урьдчилсан мэдээ гэр бүл төлөвлөх бодлого ямар чиг хандлагатай байгааг тодруулах зорилготой байдаг гэнэ.

Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 1960-аад оноос, Зүүн Европт 1980 оноос нийгмийн хамгийн чухал нэгж болох “Хууль ёсны баталгаатай гэр бүл”- ийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа нь төр засгийн удирдлагуудынх нь санаг зовоох болжээ.

Нийгэмд ганц бие хүмүүс олшрохын хэрээр төрөх хүүхдийн тоо ч буурдаг. Ийм шалтгаанаар Европын хүн ам тэр чигтээ хөгширч эхэлжээ.  

Нийгэмд ганц бие хүмүүс олшрохын хирээр төрөх хүүхдийн тоо ч буурдаг. 

Хамгийн сонирхолтой нь, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 36-60 насны ганц бие хүмүүс зуурдаар нас барах явдал гэр бүлт хүмүүсээс бараг 3 дахин их байдгийг олж тогтоосон байна.

Тухайлбал 1-3 хүүхэдтэй настай гэрийн эзэн, гоонь буюу эхнэрээсээ салаад ганц биеэрээ амьдарч буй эрчүүдийг бодвол 8-9 жилээр урт насладаг нь тогтоогдсон байна.

 Харин 1-3 хүүхэдтэй гэрийн эзэгтэй, эр нөхөргүй зожиг ганцаардмал эмэгтэйгээс даруй 2-4 жилээр урт насладаг болохыг ч олж илрүүлжээ.

Үүнээс санаа аван хүн ам зүйн эрдэмтэд “Эр эм аль нь ч ялгаагүй, орь ганцаараа бүү амьдар. Аль болох хань ижилтэй болохыг хичээ. Өөрийн ая тухыг чухалд бүү үз. Харин бусадтай тэвчээртэй зохицон амьдрах чадварт суралц” хэмээн зөвлөсөн байна.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг