Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим ертөнцийн амьд бай

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 10
MorninigNews.mn
Эрүүл мэндийн дэд сайд
   Ж.Амарсанаа

Эрүүл мэндийн салбар ойрын үед асуудал ихтэй байгаа. Тухайлбал нярайн эндэгдэл зэрэг олон асуудал захаасаа авахуулаад л хөвөрч байна. 

Харин энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа саяхан “Монгол” телевизийн нэвт­­рүү­лэгт зочноор орсон. 

Уг нэвт­рүүл­гийн бич­лэг цахим ертөнцөд ца­цагдсанаар ёстой л хэрэг мандах нь тэр. Учир нь сэтгүүлч, дэд сайд хоёрын хооронд ширүүхэн ха­рилцан яриа өрнөж, хэн хэ­нийхээ дууг давах гэсэн 10 минут өнгөрсөн.

Тэгвэл уг бичлэгийг үзсэн иргэд дэд сайдыг “Согтуу байна. Ийм хүн яаж сайд болдог байна аа.

Салбарынхаа асуудлыг ерөөсөө мэддэггүй юм байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна. 

Хэрвээ дэд сайд буудлагын зурвасын бай байсан бол аль хэдийнэ зайгүй шүршүүлчихсэн байгаа.

Зураг