Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн сурагчид ухаалаг карттай болно

ikon.mn
2015 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад хоёр дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр гурван жилийн хугацаатайгаар олгохоор боллоо.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа:

  • Сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж,
     
  • Судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх,
     
  • Сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгох,
     
  • Ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурагчдад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх,
     
  • Ёс суртахууны боловсрол олгох, 
     
  • Нийтийн тээвэрт сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

 

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбооноос Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачилан сурагчийн үнэмлэхээр 20-50 хувийн хөнгөлөлт үзүүлж, кино боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 

Сурагчийн үнэмлэхийг дэмжих үүднээс “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг Хаан даатгал, Монре даатгалын компаниудтай хамтран  Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн үнэмлэх уншигч машинуудыг үнэ төлбөргүйгээр  байршуулахаар болсон.

Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарч байгаа.

Мөн уг машиныг ерөнхий боловсролын сургуулиуд байршуулахыг хүсвэл дээрх хоёр даатгалын компанид хандаж болох юм.

Мөн "Кэвико" компанитай хамтран үнэ төлбөргүйгээр онлайн сургалтад хамрагдах, интернэтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг олон ажлыг  сурагчдад зориулан шинээр нэвтрүүлж байна.

Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарч байгаа бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.