АНУ-ын улсын төсвийн тухай маргаанаас болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд буй Цагаан ордны эмэгтэй ажилчид өдгөө гэртээ суунгаа хийх юмтай болжээ.
Секс тоглоом үйлдвэрлэгч “Vibrators” компанийн хамт олноос тэдэнд бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй тараахаар болсон талаар “Huffington Post” мэдээллээ.
Тус фирмийнхэн өөрийн сайтад гаргасан мэдэгдэлдээ улс оронд нүүрлээд буй эдийн засгийн таагүй байдлаас болж цалингүй амралт авсан төрийн бүх албан хаагчид 20 см урттай ягаан өнгийн вибратор тараана гэжээ.
Аравдугаар сарын 4-нөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд одоогоор дөнгөж 600 вибратор тараагаад байна.
“Vibrators” компанийн толгой компани “PriveCo” компанийн эзэн Том Нардоуны хэлснээр зарим интернэт дэлгүүрүүд үйлчлүүлэгчдэдээ бэлэг болгон худалдан авч буй бараанд нь вибратор дагалдуулсан гэнэ.
“Манай бүтээгдэхүүнтэй холбоотой нэг ч гомдол ирээгүй. Тиймээс бид вибратороо бүгдэд тараахаар шийдсэн. Түүнчлэн бид төрийн албан хаагчдыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл амрах байсан ч хамаагүй, вибраторуудаа тараах болно” хэмээжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!