Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д төрийн ажил зогсч, 800 000 төрийн албан хаагч ажилгүй боллоо

Х.Сайхан
2013 оны 10 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг
АНУ-ын Конгресс

АНУ-ын Конгресс Төсвийн тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцээд Сенат руу буцаах шийдвэр гаргажээ. Энэ нь гурав дахь удаагийнх учир одоо тэндэнд төсвөө батлахад ганцхан цагийн л хугацаа үлдээд байв. 

Хэрвээ ингэж чадахгүй бол аравдугаар сарын 1-нээс /АНУ-ын цаг  Монголоос 12 цагаар хоцордог/ эхлэн төрийн байгууллагын ажил зогсох байсан. Гэвч харамсалтай нь асуудал шийдэгдсэнгүй төрийн ажил зогсчээ. 

Төсвөө баталж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Конгрессийн доод танхимын олонхийг бүрдүүлдэг Бүгд найрамдахчууд эрүүл мэндийн салбарын төсөвт өөрчлөлт оруулахыг Ардчилсан нам болон Б.Обамагаас шаардаж байгаатай холбоотой юм. 

Ингэснээр сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа төрийн ажил зогсч төрийн 800 000 ажилтан албан хаагч ажилгүй болжээ.

Зураг