Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн зургадугаар сард Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарчээ.
Энэ шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхээр хэлэлцээд Г.Алтансүхийг чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна.
Иймд түүнийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарчээ.
Г.Алтансүхийг 2012 оны тавдугаар сард Ашигт малтмалын газрын даргаар томилж байсан юм. Тэрээр ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн.
Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Ашигт малтмалын газрын даргаар томилогдож байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!