Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өөр албанд шилжсэнтэй холбогдуулан тус нам удирдлагын бүтэцдээ өөрчлөлт хийх нь тодорхой боллоо.
Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог.
Тус нам Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгохдоо намын дарга нь санал болгосноор Үндэсний зөвлөлдөх хурлаар баталгаажуулдаг байна.
Гэхдээ генсек нь өөрөө өргөдлөө өгсөн тул эхлээд тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог.
Энэ албан тушаалд Зам тээврийн сайд асан А.Гансүхийг санал болгоно гэсэн мэдээлэл байна. А.Гансүх нь сайдын албан тушаалаас буусныхаа дараа УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Иймд намын дарга З.Энхболд өөрийн зөвлөхөө намынхаа нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж магадгүй нь. Тус намын ҮЗХ хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард хуралдах ёстой. Тус хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|