ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Онцлох Монгол хүүхдийг тодрууллаа

ikon.mn
2014 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ийг шалгарууллаа
Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирсэнээс есөн хүүхэд шалгарлаа.

2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт Төрийн ордоны Ёслолын танхимд болох аж. 2014 оны шилдэг хүүхдээр дараах хүүхдүүд шалгарсан байна.

1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр Даваахүүгийн Мөнхзул 
/Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга, Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч/

2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр Цэрэндондовын Ухаанзаяа 
/Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч/

3. “Эко хүүхэд”-ээр Зоригтбаатарын Буянхишиг 
/Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч/

4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр Адъяасүрэнгийн Анударь 
/Гетё сургуулийн 11а ангийн сурагч/

5. “Эрэмгий хүүхэд”-ээр Чогдонгийн Бямбажав 
/Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч/

6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Нармандахын Алтантулга 
/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч/

7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Батчулууны Санчирнаран 
/Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч/

8. “Зөв монгол хүүхэд”-ээр Дуламсүрэнгийн Мягмарсүрэн 
/Биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан/

9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр Баян-Очирын Ёндонжамц 
/TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг