Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг баривчилсан хүмүүсийг МАХН-ынхан зүгээр орхихгүй нь

Монголын мэдээ
2013 оны 10 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг
Н.Энхбаярыг баривчилсан хүмүүсийг МАХН-ынхан зүгээр орхихгүй

ХЭҮК-т тун сонин гэмээр гомдол ирсэн аж. Тодруулбал, МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахдаа хүний эрхийг зөрчсөн, мөн УИХ-ын гишүүний биед халдсан зэргээр эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенци болон  Монгол Улсын хуулийн  тодорхой заалтуудыг зөрчлөө гэсэн гомдол иржээ.

Энэхүү гомдлыг хүлээн авсан Хүний эрхийн үндэсний комиссынхон УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ. Тус байгууллага нь гомдол хүлээн авдаг ч мөрдөн байцаалтын явцыг шалгах эрхгүй тул Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн аж. 

Тус баривчлах үйл ажиллагааны үеэр цагдаа хүчнийхэн хүний эрхэнд халдсан гэх асуудлыг мөн баривчилгаанд оролцсон цагдаа хүчний байгууллагын ажилтнуудын нэрсийг гаргаж өгөх, УИХ-ын гишүүний халдашгүй эрхэд халдсан хүмүүст хариуцлага тооцож өгөхийг хүссэн байна. 

Энэ асуудлаар мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, Мөрдөн байцаах газраас хариуг нь өгөөгүй ч МАХН-ын үнэнч гишүүд энэ асуудлыг зүгээр орхихгүй нь ээ. 

Зураг