Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бадамгэрэл: Аав, ээжийн бэлэг хамгийн гоё

Ч.Гантулга
2014 оны 12 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

“Утасны анд” энэ удаад отгон топ моделъ Г.Бадамгэрэлтэй холбогдлоо. Түүнтэй гоо сайхан болон шинэ жилийн баярын тухай нандин дурсамжийг нь хуваалцсан юм.

-Сайн байна уу. Шинэ жилийн баяртаа хэрхэн бэлдэж байна?

-Миний хамгийн дуртай баяр шинэ жил. Тиймээс энэ өдөрт их ач холбогдол өгдөг.

Мэдээж хайртай, дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэнэ. Мөн ээж болчихсон учир хүүгээ сайхан баярлуулмаар байна.

-Магадгүй өвлийн өвгөн аав гарч ирээд таниас хүслийг тань асуувал?

-Жаахан байхад ууттай бэлэг, чихэр жигнэмэг хүсдэг байлаа. Харин энэ удаад ажлын амжилт, эрч хүч хүсэх байх.

Мөн миний гэр бүлийн аз жаргал, хайртай хүмүүсийг минь эрүүл энх, аз жаргалтай байлгаж өгөөч гэж хүсмээр байна.

-Ууттай бэлгэн дотор чинь юу, юу байдаг байсан бэ?

-Дандаа миний дуртай амттанууд. Мөн ундаа, жүүс гээд л.

Хамгийн гол нь биед эвтэйхэн, надад зохисон байвал сайхан.

Багадаа бүгдийг нь амтархан иддэг байлаа.

Хүүхэд байхад ээж, ааваасаа бэлэг авах хамгийн гоё. Он солигдох орой ямар бэлэг өгөх бол гэж догдолдог байснаа санаж байна.

-Та шинэ жилийн олон арга хэмжээнд уригдсан байх. Ямар даашинзаар гоёж байна?

-Тухайн арга хэмжээнээс шалтгаалаад, өөртөө тохирсон даашинзаа сонгодог. Хамгийн гол нь биед эвтэйхэн, надад зохисон байвал сайхан шүү дээ. Түүнээс хэн нэгэнд сайхан харагдах гээд өөртөө таалагдахгүй хувцсыг хэзээ ч өмсдөггүй.

-Та ээж болсон ч  хурдан хугацаанд буцаад хэвэндээ орж чадсан. Нууц нь юу байв?

-Төрөөд удаагүй даруулга зүүж эхэлсэн. Тэгэхээр арьс унждаггүй юм билээ. Би өөрөө загвар өмсөгч болохоор өөртөө жаахан анхаарал тавьж, хөдөлгөөнөө зохицуулснаас өөр зүйлгүй.

Ер нь бүсгүйчүүддээ төрсний дараах таргалалтаас айгаад хэрэггүй гэж хэлмээр байна. Учир нь өөрийнхөө гоо сайханд жаахан цаг гаргаад, спортоор хичээллэхэд эргээд хүссэн жиндээ очиж болдог юм билээ.

-Гоо сайхны хагалгааг та юу гэж боддог вэ?

-Хүний эрхийн асуудал шүү дээ. Өөрийнхөө төрхийг өөрчилмөөр байгаа бол яагаад болохгүй гэж. Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг.

Тэр боломжийнх нь заримыг гоо сайхны хагалгаа өгдөг. Тиймээс эсэргүүцдэггүй. 

Зураг