Загварын ертөнцийнхний бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл" наадам 26 дахь жилдээ Соёлын Төв Өргөөнд өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Наадмын шилдгүүд шалгарах энэ үдшийн хамгийн олон хүний анхаарлыг татсан мөч нь топ модель шалгарах мөч билээ.Ингээд
"ГОЁЛ-2015" НААДМЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ /Холбоос дээр дарж зургийн цомгийг үзнэ үү/
.
Харин сүүлийн шатанд тэднээс шалгарсан шилдэг 50 загвар өмсөгч шилдгийн төлөө өрсөлдсөн юм.
"Гоёл-2015" наадмын шилдгүүдийг танилцуулж байна
- Гран при шагналт загвар зохион бүтээгчээр “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг
- Шилдэг загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, П.Халиунаа нар тодорч дэд байранд М.Наранмандах
- Шилдэг загвар зохион бүтээгчээр н.Өнөболор, н.Энхсайхан, Б.Батзогсоол, н.Урангоо
- Ирээдүйтэй шинэ залуу загвар зохион бүтээгчээр н.Томи
- Шилдэг загварын товчоогоор "Монголжингоо" тус тус шалгарчээ.
Ташрамд дурьдахад, бөгөөд тэд удахгүй Итали улсыг зорьж олон улсын тэмцээнд оролцох юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/