ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/04-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: "Гоёл -2015" наадмын шилдгүүд
iKon.MN
Загварын ертөнцийнхний бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл" наадам 26 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
"Гоёл-2015" наадамд 22 загвар зохион бүтээгч, хувцас загварыг товчоо, салонууд, 50 гаруй шилдэг загвар өмсөгч оролцож ОТГОН топ моделиор Х.Бадамгэрэл тодорсон юм.
"Гоёл-2015" наадмын шилдгүүд:
- Гран при шагналт загвар зохион бүтээгчээр “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг
- Шилдэг загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, П.Халиунаа нар тодорч дэд байранд М.Наранмандах
- Шилдэг загвар зохион бүтээгчээр н.Өнөболор, н.Энхсайхан, Б.Батзогсоол, н.Урангоо
- Ирээдүйтэй шинэ залуу загвар зохион бүтээгчээр н.Томи
- Шилдэг загварын товчоогоор "Монголжингоо" нар тус тус шалгарчээ.
Харин энэ жил анх удаа шалгаруулж буй:
- Шилдэг нүүр хувиргагч н.Наранмандах
- Шилдэг үсчин н.Баярчимэг нар тодорсон бөгөөд тэд удахгүй Итали улсыг зорьж олон улсын тэмцээнд оролцох юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
