2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
18:00
S31
-22°
19:00
S31
-22°
20:00
S31
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-27°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
05:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим тоглоомын газруудын орлого хаагдаж эхэллээ

Р.Төгс
2014 оны 12 сарын 24
MorninigNews.mn
PC тоглоомын газарт 4000 төгрөгөөр хонуулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг гэсэн дүн албан ёсны тоо судалгаа байдаг.

Тус газар тоглодог хүмүүс насны хязгааргүй хөгшин залуу хүүхэд гэлтгүй хэсэг бүлгээрээ нийлж олон цаг, мөрийтэй тоглодог.

Хүүхдүүдэд бодит амьдралд аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагддаг.

Энэ бүх асуудал эцэг эхчүүдэд ёстой л нэг толгойны өвчин болчихоод тэднийг зовоож байсан юм.

Тэгвэл энэ бүхнийг хязгаарлах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран цахим тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уулзаж ярилцсан юм.

Дунд сургуулийн хүүхэдтэй айл болгонд шахам асуудал болдог цахим тоглоомын газар цагийн хуваарийн дагуу ажилладаг уу. Хүүхэд тоглоомонд донтох гол хүчин зүйл болдог уу. Бага насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болсон уу гэх зэргээр санал бодлоо солилцлоо.

Цахим тоглоомыг зөвхөн хүүхдүүд тоглодог уу

Насны ангилалыг нь авч үзвэл

  • Бага насныхан,
     
  • Бүх насныхан,
     
  • 10-аас дээш насныхан,
     
  • Өсвөр насныхан,
     
  • 13 болон түүнээс дээш насныхан,
     
  • 17 болон түүнээс дээш насныхан, зөвхөн насанд хүрэгчдэд гээд бүх насныхан тоглодог юм байна.

 

Цахим тоглоомын газар нь Нийслэлийн ИТХТ-ын тогтоолоор 9-16 хүртэлх насанд зуны улиралд буюу 04.01-10.01нд 20:00 цаг хүртэл, өвлийн улиралд буюу 10.01-04-01 хүртэл 18:00 цаг хүртэл өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ гэж заасан байдаг.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд энэ цагийн хуваариа мөрдөж ажилладаггүй талаар хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид онцлон хэлж байсан.

Хүүхдүүдэд бодит амьдралд аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагддагтай адил интернэтийн онлайн орчинд бас аюулгүй байдалд байх хэрэгтэй гэдгийг сайтар ойлгуулах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, онлайн орчинд аюулгүй байхын тулд хүүхдүүд юу мэдэх шаардлагатай вэ.

Энэ нь интернэтийг ашиглах хүүхдийг насны ангиллаар гурав хувааж тодорхой чиглэл, зөвлөмжийг боловсруулан гаргасан байна.

Үүнд:

5-7 насны хүүхдүүд 

Технологитой харьцаж сурах үе. Эцэг эхийн аль нэг, насанд хүрсэн хүн тогтмол хянаж байх шаардлагатай. Шүүлтүүрийн программууд-ыг хэрэглэх, аюулгүй сайтуудын жагсаалтыг гаргах нь зүйтэй.

Энэ бүлгийнхэн нилээд нийлмэл мэдээллийг ойлгох хүлээн авч чадахгүй байх магадлалтай тул гол зорилго нь интернэт дэх аюулгүй байдлын үндэс, ёс зүйн ерөнхий ойлголтыг бии болгоход оршино.

Энэ бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд тэдэнд зориулж гаргасан зөвлөмж чиглэлийг мөрдөн ажиллах нь зүйтэй. Тусламж хэрэгтэй хамгийн залуу хэрэглэгчидийн бүлэг.

8-12 насны хүүхдүүд

Энэ үеийнхэн шилжилтийн насныхан байдаг. Тэд интернэтийн талаар анхны ойлголт туршлагатай болсон үе.

Залуу хүн болж төлөвших насныхан тул тэдэнд ойлгож сонирхсон маш олон асуудлууд байдаг бөгөөд тэрэндээ хариу авах сонирхолдоо хөтлөгдөн одоо байгаа хязгаараасаа давж болзошгүй.

Шүүлтүүрийн программ болон өөр бусад техник хэрэгслийг хэрэглэх нь ашигтай.

Энэ насныхан аливаа контент болон контактанд шүүмжлэлтэй ханддаггүй нь элдэв асуудалд татагдах магадлалтай.

13 ба түүнээс дээш насныхан

Энэ насны бүлгийнхэн технологийг мэргэшсэн хэмжээнд хүртэл сайн эзэмшиж хэн нэгний хараа хяналтгүйгээр ашигладаг залуу үеийнхэн юм. Шүүлтүүрийн программ ач холбогдол багатай ч нэмэлт үүргээ гүйцэтгэсээр байх болно. 

Өөрийн хувийн амьдралын замыг бусдын хараа хяналт оролцоогүйгээр хайж олох, үе тэнгийнхнээ олох гэсэн асар их хүсэл эрмэлзлэлтэй.

Шүүлтүүрийн программ ач холбогдол багатай ч нэмэлт үүргээ гүйцэтгэсээр байх болно. 

Мөн байгалиас заяасан сексийн асуудлыг сонирхдог хэрэг дурламтгай байдалдаа хөтлөгдөн аюултай байдалд өөрсдийгээ оруулж болзошгүй байдаг. 

Энэ тохиолдолд тэднийг өөрсдийгээ яаж аюулгүй байлгах вэ гэдгийг ойлгуулах шаардлагатай талаар зөвлөгөө өгч байв. Юутай ч эдгээр цахим тоглоомын газруудыг эмхэлж цэгцлэх, үйл ажиллагаанд нь анхаарал тавих, тухай чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдлоо. 

Энэ нь хотын даргын хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалтад аль хэдийнэ багтаж ийнхүү асуудал болгон дэвшүүлсэн хэрэг.

 Тиймээс удахгүй энэ эмх замбараагүй газруудад үүсдэг элдэв асуудлыг нэг тийш нь зохицуулах байх гэсэн найдвар эцэг, эхчүүдэд төрж байна.

x