Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавих зорилгоор шалгалт хийжээ.
Шалгалтаар хариуцсан I, II, III хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд интернет кафе, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг 11 аж ахуйн нэгж, иргэнииг шалгажээ. Үүнээс зохих зөвшөөрөлгүй ажиллаж байсан гурван цахим тоглоомын газрын үйл ажиллагаа зогсоож, тэдгээрт албан шаардлага хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!