Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 410-р тоот тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт, семинар зохион байгуулна.
Сургалтад ХЗЯ, ОБЕГ, НМХЕГ болон СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд ирж журмын хэрэгжилт, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт болон бусад чиглэлээр илтгэл тавина.
Сургалт 2014 оны 12 дугаар сарын 23 –ны өдрийн 10:00 цагаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хурлын зааланд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!