Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Увс аймгийн Цагдаагийн газраас ХХЕГ-ын даргад илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр түүнийг хилийн 0164 дүгээр ангиас Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч явлаа.
Байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон саатуулахаар болсон тогтоолоо мөрдөн байцаагч нар түүнд танилцуулаад авч явсан гэж тус ангийн эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэснийхээ дараа уг ангид шилжсэн бөгөөд энэ хугацаандаа бас л зүү залгисан гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!