Нийтийн өргөдөл гомдлын систем "D-Petition"-д иргэн Б.Мөнгөнхишиг агаар, орчны бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах талаар өргөдөл гаргажээ.
Тэрбээр өргөдөлдөө "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас агаарын бохирдлыг тогтмол бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг ямагт зөвлөсөөр байна. 2012 оны судалгаагаар есөн нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос болж байв. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 92 байхад Монгол Улсад 100,000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30%-аар илүү байна.
Агаар орчны бохирдол тогтмол нэмэгдэж байгаа нь эрүүл иргэд өсөж торниход сөргөөр нөлөөлж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар АШУҮИС-ийн хийсэн судалгаагаар багтраа өвчний тохиолдол 2009 онд 0-4 насанд дөрөв байсан бол 2017 онд 60 тохиолдол шинээр бүртгэгдэн өвчлөлийн бодит тоон үзүүлэлт даруй 15 дахин нэмэгдсэн байна" хэмээжээ.
Уг өргөдлийг 70,000 хүн дэмжиж гарын үсгээ зурвал хяналт шалгалт явуулах боломж нээгдэх юм.
2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний 11:00 цагийн байдлаар өргөдлийг 1,225 хүн дэмжээд байна. Та уг өргөдлийг дэмжиж гарын үсэг өгөх бол энд дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!