Парисын зуны олимпоос буудлагын төрөлд мөнгөн медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчин Ким Еэ Жиг BBC суваг оны нөлөө бүхий 100 эмэгтэйгийн жагсаалтад оруулжээ.
Их Британийн теле сувгийн зүгээс өнгөрсөн Мягмар гарагт энэ жилийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг зарлахдаа "Уян хатан байдал" сэдвийн дор зохион байгуулав.
Өмнөд Солонгосын тамирчин Ким Еэ Жигээс гадна тэргэнцэртэй иргэдэд зориулсан "Stair Crusher Club" төслийг санаачлагч Пак Сү Бин мөн багтжээ.
Ким Еэ Жигийн талаар "Түүний харимз, спортын амжилт нь дэлхий нийтийн анхаарлыг татсан" гэж онцолсон байна.
Гар бууны тамирчин бүсгүй өнгөрсөн долдугаар сард болсон олимпын 10 метрийн хийн гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн бол үүнээс хэдхэн сарын өмнө 25 метрийн гар бууны дасгалд дэлхийн рекорд тогтоосон юм.
Түүний ур чадварыг үнэлсэн төдийгүй биеэ авч яваа байдал, төвлөрөл, уран зөгнөлтөөс сэдэвлэсэн мэт дүр төрх нь олны анхаарлыг ихэд татсан болохыг BBC дурджээ.
Олимпын дараа Ким зургаан настай охиндоо цаг гаргахын тулд спортын бэлтгэлдээ түр завсарлага авч байгаагаа зарласан билээ.
Эх сурвалж Korean Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!