Уншиж байна ...

Г.Батбаатар: Бид эрхэм үйлчлүүлэгчдийнхээ амжилтаа тэмдэглэх шинэ жилийн баярыг дурсамж дүүрэн, гайхамшигтайгаар бүтээхийг зорин ажиллаж байна

ikon.mn
7 цаг 5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Нүүдэлчин монголчуудын олон зууны туршид уламжлагдан ирсэн идээ, ундааны өвөрмөц онцлогийг орчин үеийн суурьшмал хэв маягт шилжсэн метрополитан хотын иргэдийн хооллох соёлтой хослуулан, орчин үеийн жор, технологиор нутагшуулж 21 жилийн түүхийг бүтээж яваа Монголын анхны сүлжээ ресторан болох Номадсын сүлжээ ресторануудын “Номадс Хоспиталити” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гомбожавын Батбаатартай ярилцлаа.

зураг
 

- Өнгөрсөн жил 2023 онд танай байгууллагын 20 жилийн тохиож, олон бүтээлч ажлуудаар үйлчлүүлэгч, харилцагчдадаа бэлэг барьж байсан. Харин энэ жилийн буюу 2024 оны амжилт бүтээлээ уншигч олонтой минь хуваалцана уу?

- Энэ жилийн ажлуудаас онцлон дурдвал:

Манай хамт олон 2024 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулж, ахиулах”-д нөлөөлөх олон ажлуудыг сүлжээний хэмжээнд төлөвлөж хоолны цэс, нэр төрөл шинэчлэх, сайжруулах, ажилтнуудаа чадавхжуулах, салбар ресторануудынхаа дотоод, гадаад орчин, нөхцөлийг сайжруулах, томоохон засвар тохижилтын ажлуудыг хийх, тоног төхөөрөмж, хэрэгслүүдээ шинэчлэх үйл ажиллагааг бизнес төлөвлөгөөнийхөө хүрээнд хэрэгжүүллээ.

Парис 2024 зуны 33-р олимпын наадмын үеэр Монголын үндэсний олимпын хорооны санаачилгаар зохион байгуулагдсан Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах “Mongolia House” төвөөр зочлон ирсэн 60 мянга гаруй зочин гийчдэд монгол үндэсний хоол, идээ ундааны соёлыг сурталчлан таниулах төсөлд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллалаа.

Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооноос зохион байгуулсан “Gastro Tour-2024” олон үндэстний тогооч бэлтгэх сургалт-аялалын хөтөлбөрт сүлжээ ресторануудын 10 гаруй тогоочоо хамруулж, сургалаа. Тогоочийн сургалт-аялалын хөтөлбөрт ерөнхий, ахлах тогооч нар маань Тайланд, Узбекистан, ОХУ-ын Красноярск, Солонгос улсуудад суралцан, шинээр сурч ирсэн мэдлэг, туршлагаа хамт олондоо зааж хуваалцахын сацуу үйлчлүүлэгчдэдээ хүргэж түгээхээр хоолны цэс, менюндээ шинээр хоол нэмж гарган үйлчилж эхэлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнсний хог хаягдлыг бууруулах зорилгоор Япон сан, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн дунд шатанд А.Амарын гудамжинд байрлах 3 ресторан, том түвшний шатанд “Номадсын хүнсний үйлдвэр”-үүд хамрагдаж  хүнсний хаягдлаар бордоо хийх төслийг амжилттай хэрэгжүүлж, 300 гаруй кг ногооны хаягдлыг бордоо болгосноор 90кг метаны хийг агаарт дэгдэхээс урьдчилан сэргийллээ.

“Монголын эдийн засгийн форум”, “Алтай дамнасан тогтвортой байдал чуулга уулзалт”, Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Нүүдэлчин наадам зэрэг улс, бүс, олон улсын чанартай томоохон хурал цуглааны арга хэмжээнд катерингийн үйлчилгээ үзүүлж, Kids art, Наадмын талбай, Play Time, Mining Expo арга хэмжээнүүдэд үйлчилгээний цэгүүд ажиллууллаа.

- Номадсын сүлжээ рестораны хамт олон та бүхэн үйлчлүүлэгчдэдээ зориулж маркетингийн олон аян, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа харагддаг. Энэ жилийн хувьд хэрэгжүүлсэн аян, хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцана уу?

зураг
 

- Бид Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан 11 сарын 26-ны өдөр манай ресторануудаар үйлчлүүлсэн зочдодоо кофе, бургер, хуушуур, шар айраг, амттаныг ердөө 1126₮-р зооглох боломжтой “Баяраа хуваалцъя” аяныг зохион байгуулсан.

Энэхүү урамшуулалт аяны хүрээнд бид хүүхэд, залуучууд маань үндсэн хууль батлагдсаны түүхт өдрийг санан, дурсаж, ойлгож мэдрээсэй гэсэн үүднээс Black Burger-с нэрийн N Burger, Double Shot ресторанаас кофе, Modern Nomads ресторанаас хуушуур, SALM Pub-с амьд шар айраг, Grill Studio ресторанаас амтат бялуу, Bistro by Nomads кафенаас кофе гэсэн бүтээгдэхүүнүүдийг ердөө 1126 төгрөгөөр авах боломжтой байсан. Аянд 2 өдрийн турш Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот дахь ресторануудаар 8000 гаруй үйлчлүүлэгч нар үйлчлүүллээ.

зураг
 

Энэхүү аян маань үйлчлүүлэгч, хэрэглэгч нартаа талархаж, урамшуулахаас гадна аяны хүрээнд олсон орлогоор бид энэхүү түүхэн өдрийг бүтээлцсэн, тусгаар тогтсон Монгол улсаа байгуулахад хүчин зүтгэж ирсэн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэхээр Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Ахмад настны үндэсний төв”-н 300-д ахмад буурлуудаа зорин очиж рестораны хүндэтгэлийн зоог, катеринг үйлчилгээ бүхий арга хэмжээг зохион байгуулж, хэрэгцээт эд зүйлсэд нь хамт олныхоо сэтгэлийн хандивыг хүргэж өгсөн сайн үйлсийн ажлыг зохион байгууллаа.

- Нийгмийн сүлжээнд “Тохиролцох уу, Тохиролцъё” гэсэн реклам нэлээн их харагдлаа энэ талаар яривал?

зураг
 

- Манай ресторануудын өмнө хэрэгжүүлж байсан маркетингийн урамшуулалт, аян, хөтөлбөрүүдээс “Үнэ тохиролцох” аян зочид үйлчлүүлэгч нарт дурсамж бүтээсэн сонирхолтой арга хэмжээ байсан тул бид энэ жил дахин хэрэгжүүллээ.

Ресторанаар үйлчлүүлэх зочид маань захиалсан хоол, ундааны цэсэд байгаа үндсэн үнийг биш, зооглосон хоолны амт чанар, ажилтнуудын үйлчилгээнд өөрийн мэдрэмж, сэтгэл ханамжаар үнэлгээ тогтоож, төлбөрөө төлж болох урамшуулалт аян юм. Зочин манай үйлчилгээний ажилчидтай төлөх дүнгээ багасгах юм уу, ихэсгэх байдлаар үнэ тохирч, тооцоогоо хийсэн. Бид энэхүү аянаар зочдодоо амттай хоол, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлж баярлуулах, нөгөө талаас үйлчилгээний ажилтнууд зочид, үйлчлүүлэгчидтэй нээлттэй найрсаг харилцааг үзүүлэхийг зорьж, манай ресторанаар үйлчлүүлсэн 1200 орчим үнэнч үйлчлүүлэгч нартай “Үнэ тохиролцон” үйлчилсэн байна.

- Гарсан тооцооны дүнгээ тохиролцож, төлнө гэдэг маш сонирхолтой санаа байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хамгийн ачаалалттай ажилладаг сар бол 12 сар байдаг. Танай хамт олны хувьд үйлчлүүлэгчдэдээ шинэ жилийн ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаа вэ?

- Номадсын хамт олон зочид, үйлчлүүлэгчдийнхээ амжилтаа тэмдэглэх шинэ жилийн баярыг дурсамж дүүрэн, гайхамшигтайгаар бүтээхийг зорин энэ жил шинэ жилийн тохижилт, чимэглэлүүдээ шинэчилж, тайз дэлгэц, хөгжим аппаратураа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, тав тухтай орчинд сэтгэл хангалуун шинэ жилийн баяраа тэмдэглэхэд нь санаа тавьж, үйлчилгээндээ онцгой анхаарал хандуулан, томоохон шинэчлэл хийж, зочид, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Тухайлбал:

  1. Зайсанд байрлах “Grill Studio” ресторан дотоод интерьер засал, концепцоо шинэчлэн үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
  2. Австри улсын технологийн амьд шар айргаар үйлчилдэг “SALM Pub & Bar” бүрэн засвар хийж Lounge, Club, House гэсэн 3 өнгө төрх бүхий заал, кароаке өрөөнүүдтэй болж хэрэглэгч үйлчлүүлэгчдээ илүү тав тухтай шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ.  
  3. Хан Уул дүүрэгт удирдлагын академийн хойно байрлах шинэ салбар болох “Gradus Lounge & Pub Karaoke” хүлээн авалт, тэмдэглэлт баяр зохион байгуулах 200 хүний багтаамжтайгаар тохилог, тав тухтай орчныг бүрдүүлсэн.
  4. 2014 онд байгуулагдаж байсан Монголын хамгийн анхны эвэнт холл болох “Crocus Event Hall” маань энэ жил 10 нас хүрч бид дотоод интерьер засал чимэглэлээ сайжруулж илүү шинэлэг болгон сайжруулж эрхэм үйлчлүүлэгч нарынхаа хамгийн сайхан мөчийг хуваалцахад бэлэн болоод байна.

- Одоо байгууллагууд шинэ жилээ хийхээр бэлтгэж байгаа байх. Та тэдгээр уншигчдад маань зориулж шинэ жилийн хүлээн авалт авах танхимуудаа илүү тодорхой танилцуулж өгнө үү?

- Манай хамт олон 40-1100 хүртэлх зочдыг нэг дор хүлээн авах чадалтай Улаанбаатар хотод 7 ресторан, орон нутагт Дархан хол, Эрдэнэт хот, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 3 ресторанд шинэ жилийн хүлээн авалтын захиалгууд авч байна. Эдгээрийг товч танилцуулбал:

1. Double Shot Coffee & Cocktail (А.Амарын гудамж): 20-40 хүний хүлээн авалтад тохиромжтой

Өвөрмөц сонирхолтой шинэ жилийн чимэглэлтэй, 30-40 хүний бүрэлдэхүүнтэй найз нөхөд, анги хамт олны, сонирхлын бүлгийн шинэ жилд тохиромжтой баганагүй заалтай. Хотын төвд байршилтайгаараа онцлог. 

Захиалгын утас: 77122662, 88550101

зураг
 
зураг
 

2. Double Shot Coffee & Cocktail (Энканто): 60-120 хүний хүлээн авалтад тохиромжтой

“Энканто молл”-ийн 4 давхарт байрладаг. Нэг дор 130 – 150 зочин хүлээн авах боломжтой заалтай, 20-25 хүний найзуудын шинэ жилийн парти зохион байгуулах боломжтой 1 вип өрөөтэй. Тайз дэлгэц, хөгжим апратур, шинэ жилийн тансаг чимэглэлтэй, хоолны өргөн сонголттой, хувцас солих өрөө, тамхины өрөө, авто машины зогсоол гээд олон давуу талтай. Мөн өдрийн цагуудаар сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн захиалга авч үйлчлэхэд бэлэн болсон.

Захиалгын утас: 77132662, 91766670

зураг
 
зураг
 

3. Grill Studio Dining & Lounge | 80-90 хүн хүлээн авах боломжтой

Зайсанд, бурхантай хөшөөний зүүн урд талд байршилтай шинэхэн засал чимэглэлтэй, тайз, дэлгэц, хөгжим аппаратур хувцас солих өрөө, машины зогсоолтой. Захиалга авах боломжтой тун цөөхөн өдөр үлдсэн байгаа. 

Захиалгын утас: 77114884, 88279788

зураг
 
зураг
 

4. Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах Модерн Номадс (Mетро молл) салбар: 80-120 хүний хүлээн авалтад тохиромжтой.

Хүүхдийн урлан бүтээх төвийн чанх урд байрладаг баганагүй заалтай, зураг авхуулах хэсэг, тайз, дэлгэц, хөгжим аппаратур, машины зогсоолтой, тансаг шинэ жилийн чимэглэлтэйгээр хамт олон, найз нөхдийн шинэ жилийн хүлээн авалтуудыг авахад бэлэн болоод байна.

Мөн өдрийн цагуудаар бяцхан дүү нартаа зориулсан шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байгаа.

Захиалгын утас: 11318744, 99777754

зураг
 
зураг
 

5. Gradus Lounge and pub | 150-180 хүний хүлээн авалтад тохиромжтой

Зайсанд Удирдлагын академийн замын хойно байрлалтай шинэхэн ресторан. Шинэлэг өвөрмөц тохижилттой, лед дэлгэц, тайз, хөгжим апратуртай, шинэ жилийн тансаг чимэглэлтэй. Мэргэжлийн туршлагатай баг хамт олон найрсаг үйлчилгээ, амтат хоол, хувцасны өрөө гэх мэт олон давуу талтай зааландаа шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна. 

Захиалгын утас: 77994433, 80094433

зураг
 
зураг
 

6. SALM Pub & Bar: 200-300 хүний хүлээн авалтад тохиоромжтой.

Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд байрлах Салм пабад содон өвөрмөц шинэ жилийн чимэглэл, шинэ урсгалын хөгжим, тоног төхөөрөмж, тайз дэлгэц, мэргэжлийн гэрэл гэрэлтүүлэгтэй орчныг бүрдүүлсэн. Олон хүнтэй хамт олон баганагүй танхимд баяраа тэмдэглэх сонирхол ихтэй байдаг. Мэргэжлийн баг хамт олны найрсаг үйлчилгээтэй, хувцасны өрөө, машины зогсоол гээд олон давуу талтай. Мөн шөнийн 04 цаг хүртэл ажиллах, караоке өрөөнүүдтэй тул шинэ жилийн AFTER PARTY тэмдэглэхийг хүсвэл манайхыг зориорой. 

Захиалгын утас: 77115544, 88068227

зураг
 
зураг
 

7. Crocus Event Hall | 400-1100 хүний хүлээн авалтад тохиромжтой

10 жилийн арвин их туршлагатай баг хамт олон энэ жил хүлээн авалтын танхимаа өвөрмөц содон чимэглэсэн байгаа. Хамгийн том гацуур мод, мэргэжлийн дуугаралттай хөгжим аппаратур, лед дэлгэцтэй эвэнт холл мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Захиалга авах боломжит өдрүүд тун цөөхөн үлдсэн байгаа. 

Захиалгын утас: 77110101, 88065566

зураг
 

Орон нутагт:

8. Модерн Номадс ресторан (Дархан хот дахь салбар) | 40-80 хүний хүлээн авалтад тохиромжтой

Шинэ жилийн чимэглэлтэй, хөгжим аппаратур, тайз, дэлгэц, хувцас солих өрөө гэх мэт олон давуу талтай танхимдаа байгууллага, хамт олон, найз нөхдийн шинэ жилийн баярыг олон жилийн туршлагатай баг хамт олон амт чанартай хоол, найрсаг үйлчилгээтэйгээр зохион байгуулж өгөхөд бэлэн болсон байна.

Утас: 70374008, 89112299

9. Модерн Номадс ресторан (Эрдэнэт хот дахь салбар) | 40-70 хүний хүлээн авалтад тохиромжтой.

Шинэ жилийн бүрэн чимэглэлтэй, амт чанартай хоол, мэргэжлийн үйлчилгээ, тайз, дэлгэц, хөгжим аппаратуртай, найз нөхөд, байгууллага хамт олны шинэ жилийн захиалга авч байна. 

Захиалгын утас: 70354422, 88104719

зураг
 

10. Модерн Номадс ресторан /Цогт Цэций салбар/

Захиалгын утас: 89114230

зураг
 

11. Номадс катеринг

Олон жилийн туршлагатай мэргэжлийн катерингийн хамт олон таны хүссэн газарт тань амт чанартай, өндөр зэрэглэлийн үйлчилгээгээр таны шинэ жил болон тэмдэглэлт баярын хэзээ ч мартагдахааргүйгээр тэмдэглэхэд туслахад бэлэн байна.

зураг
 

Мөн 5 төрлийн баярын ширээний багцыг 12 сарын 10-ны өдрөөс эхлэн цөөн тооны захиалгыг 8646-5555 дугаар дээр хүлээн авч байгаа. 12 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд гаргаж өгнө.

зураг
 

Зайсанд байрлах Grill Studio ресторан ямар ч гурил ороогүй шинэ жилийн 3 төрлийн амтат бялууны захиалга авч байгаа. Захиалгын утас: 77114884, 88279788

- Баярлалаа. 21 жил энэ салбарын хөгжлийг түүчээлж явна гэдэг урт хугацаа. Танай компанийн энэ хүртэл ирсэн бизнесийн зарчим арга барил, цаашдын зорилго?

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өрсөлдөөнтэй, улам хурдацтай өсөж, өргөжин тэлсээр байна. Бидний хамгийн гол зарчим бол хамтдаа хөгжих бодлогыг баримтлан, зорьж ажилладаг. 2024 оны 3-р сараас Modern Nomads рестораны үйл ажиллагааг франчайзын системээр эх орондоо төдийгүй олон улсад өргөжүүлэх стратеги зорилтын хүрээнд “Номадс кузин” компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Өдгөө франчайзын эрх хүсэгчидтэй хэлэлцээ хийж, холбогдох мэдээллийг бэлтгэж ажиллаж байгаа ба одоогоор Сэлэнгэ аймгийн “Силк Роуд Интернейшнл” ХХК-тай анхны франчайзийн гэрээ байгуулан ажиллаж байна. Манай франчайзын үйлчилгээг сонирхож байгаа бол хүсэлт илгээх боломжтой. Хүсэлтийн дагуу бид тантай эргэн холбогдож, мэдээлэл солилцон хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байгааг дуулгахад таатай байна.

- Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.