Уншиж байна ...

ХасБанк Азийн Хөгжлийн Банктай $50 саяын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
6 цаг 35 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас бичил, жижиг, дунд бизнесүүд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг санхүүжилтийн 40 сая ам.долларыг АХБ-аас, 10 сая ам.долларыг Азийн хувийн хэвшилд зориулсан Канадын уур амьсгал, байгаль орчны сан  (CANPA) олгох бөгөөд эх үүсвэрийн 70-аас доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох төсөлд зориулах бол үлдсэн хэсгийг бичил, жижиг дунд бизнесүүдийг санхүүжүүлэх, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн бизнесийн зээл олгоход зарцуулна.

АХБ-ны Зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Бхаргав Дасгупта гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ: “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод ногоон санхүүжилтийн томоохон зах зээл бүхий тогтвортой эдийн засгийг бий болгох нь нэн чухал юм. Ази, Номхон далайн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэн үйл ажиллагаа явуулдгийн хувьд АХБ нь энэхүү нэн чухал салбарыг дэмжих, улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох цаг уурын өөрчлөлтийн эсрэг чадварыг бий болгох ажилд ХасБанктай хамтран ажиллахаар боллоо.” гэсэн бол,

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “ХасБанкны хувьд тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх, Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход хувь нэмрээ оруулж буй бизнесүүдийг дэмжин ажилласаар ирсэн. АХБ-тай хийсэн энэхүү түншлэл нь ногоон бизнес, бичил, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй эдийн засагт хувь нэмэр оруулах урт хугацааны, өртөг багатай санхүүжилтийн хувилбаруудыг санал болгох боломжийг бидэнд олгож байна.” хэмээн онцоллоо.

зураг
 

Азийн хувийн хэвшилд зориулсан Канадын уур амьсгал, байгаль орчны сан CANPA нь АХБ-ны удирддаг итгэлцлийн сан бөгөөд Канадын Засгийн газрын 360 сая канад долларын санхүүжилттэйгээр 2024 онд үүсгэн байгуулагдсан. Тус сан нь Канадын Ази дахь хувийн хэвшлийн уур амьсгалын I болон II сангийн (CFPS I & II) амжилт, туршлагад суурилсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутаг дахь уур амьсгал, байгаль орчинд чиглэсэн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжихийн зэрэгцээ жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм. ХасБанканд олгож буй энэ эх үүсвэр нь CANPA-с хийж буй анхны санхүүжилт болж байна.

ХасБанк 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бичил, жижиг дунд бизнесийг дэмжих, тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхийн төлөө тууштай ажилласаар ирсэн Монгол Улсын тэргүүлэгч банкнуудын нэг бөгөөд Монгол орон даяар 72 салбар нэгжээрээ дамжуулан 1 сая гаруй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг найдвартай хүргэж байна.

зураг
 

АХБ нь ядуурлыг бууруулах замаар хөгжингүй, хүртээмжтэй, уян хатан, тогтвортой Ази, Номхон далайн бүс нутгийг бий болгох зорилготойгоор 1966 онд байгуулагдсан, өдгөө 49 бүс нутгийн, 69 гишүүн орныг хамруулсан олон улсын байгууллага юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.