Нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгоно гэж мэдээллээ.
Энэ талаар "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Э.Ниндэв "Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохтой холбоотойгоор шалгуур үзүүлэлт батлагдсан. Уг шалгуур үзүүлэлтэд чиргүүл, автобус, мотоцикл, цистерн, зүтгүүр, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны машин хамаарахгүй. Эдгээр тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаарыг Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 2-ноос хэвийн олгож эхэлсэн.
Тодруулбал эдгээр тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг АТҮТ-ийн
Харин суудлын тээврийн хэрэгслүүд, 3.5 тонноос доош жинтэй ачааны машин тодорхой шалгуурыг хангаж, Улаанбаатарын дугаарыг олгох хүсэлтийг цахимаар авах бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.
Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.
Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.
4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.
4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!