Монголын Хөрөнгийн Бирж ХК, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтны дунд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэж, өнөөдөр бүтээлээ сойж өрсөлдсөн шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн тэргүүн Г.Энэбиш, тус клубийн Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцож, шагналыг гардууллаа.
"Хөрөнгийн зах зээл" нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд хоёр төрлөөр нийт 38 бүтээл ирсэн байна.
Уралдааны сонин, сэтгүүл, вэб сайтын төрөлд мэдээ мэдээллийн
Телевизийн бүтээлийн төрөлд
Ташрамд дурдахад энэ удаагийн уралдаан нэлээд өрсөлдөөнтэй болж NTV-ийн сэтгүүлч Б.Уянга "Хөндөх сэдэв: Хөрөнгийн зах зээл, биржийн арилжаа" бүтээлээрээ Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон юм. Шагнал гардуулах үеэр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр “Энэ удаагийн уралдаанд амжилттай оролцож бусдыг манлайлсан сэтгүүлчдэдээ амжилт хүсэхийн зэрэгцээ иргэдийн мэдэх эрхийн төлөө мэргэшсэн сэтгүүлчдийн эгнээг тэлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал дэвшүүлье” гэсэн юм.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 10 жилд 8.7 дахин, сүүлийн 5 жилд л гэхэд 4.7 дахин тус тус өсөж 12.5 их наяд төгрөгт хүрээд байна. Монголын хөрөнгийн биржээр уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах болсноор уул уурхайн салбарт ил тод, нээлттэй байдал сайжирсан төдийгүй хөгжиж буй хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлтүүд өрнөж буй.
Эх сурвалж: Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!