Өнгөрсөн сарын дундуур Жэжү аралд ирсэн Вьетнамын 38 жуулчин сураггүй алга болсон талаар Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Вьетнамын На Чан хотоос 90 жуулчин VietJet Air компанийн нислэгээр Жэжүд ирсэн юм байна.
Аяллын сүүлчийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд тэдний 38 нь буцах онгоцондоо суугаагүй тухай Жэжүгийн Аялал Жуулчлалын Байгууллага мэдээлжээ.
Жэжү аралд ирсэн гадаадын иргэд визгүйгээр 30 хүртэл хоног саатах боломжтой байдаг тул Вьетнам жуулчдын хууль ёсны оршин суух хугацаа энэ сарын 14-нд дуусах юм байна.
Арлын цагаачлалын алба алга болсон жуулчдыг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!