Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөхүүд бөөндөө огцрох шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 12 цаг 09 минут
iKon.MN
Зураг зураг

Улс орондоо онц байдлын дэглэм зарласан гэнэтийн үйлдэлтэй нь холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүх зөвлөх албан тушаалаасаа огцрох болсныг өнөөдөр өглөө зарлажээ.

Тэдний дотор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чун Жин Сүк, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Шин Вон Сик болон бусад найман өндөр албан тушаалтан багтсан байна.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр орой “төрийн үйл ажиллагааг тасалдуулах санаатай хүчнүүдийг дарах” зорилгоор улс орондоо онц байдлын дэглэм тогтоож байгааг зарласан юм.

Тэрбээр өөрийг нь болон бусад албан тушаалтнуудыг огцруулах хөдөлгөөн өрнүүлж, өргөн барьсан төсвийг нь батлаагүй сөрөг хүчний парламентыг ингэж нэрлэсэн нь тодорхой болсон.

Өнгөрсөн шөнө Өмнөд Солонгосын парламент буюу Үндэсний Ассамблей ерөнхийлөгчийн зарласан онц байдалд хориг тавих шийдвэрийг 100 хувийн саналаар баталсан юм.

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Юн Сүк Ёл гаргасан шийдвэрээ цуцалж байв.

зураг
 

Өнөөдөр Сөүл хотын төвд иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тэд ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцрохыг шаардаж байгаа юм.

Өнөөдөр өглөө тус улсын гол сөрөг хүчний нам гаргасан аюултай шийдвэртэй нь холбогдуулан огцрох шаардлагыг ерөнхийлөгчид хүргүүлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News