Индэр    
2024 оны 12 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

"BYD", "Huawei", "Mindray" зэрэг Хятадын технологийн томчуудтай танилцсан нь

Зураг

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд эх дэлхийдээ ээлтэй буюу "ногоон" байх нь бидний амьдралын шинэ хэв маяг болов.

Иймээс ч хувцас хэрэглэл, орон сууц, автомашин гээд бүгдийг "эко" байлгахыг илүүд үзэж буй. Гэртээ дулаан сайхан амьдрахын тулд заавал түлш шатаахгүйгээр шийдэх технологиуд хэдийнээ нутагшив. Мөн цахилгаан машин төрөл бүрээрээ зах зээлд нэвтэрснээр түгжрэлд хэдэн цаг зогслоо ч агаар орчныг бохирдуулах хорт бодисууд цацахгүй байх боломжтой болж байна. Дэлхий нийт энэ чигт явж, цахилгаан машины зах зээл ч тэлсээр.

Энэ зах зээлийн гол тоглогчид нь "Tесла", "BYD" болов. 2024 оны гуравдугаар улиралд "BYD"-гийн борлуулалтын орлого 28.2 тэрбум ам.долларт хүрсэн бол Теслагийнх 25.2 тэрбум ам.доллар байсныг BBC мэдээлжээ. Өөрөөр хэлбэл анх удаа "BYD" өөрийн гол өрсөлдөгч "Тесла"-г орлогоороо давсан юм. 

Цахилгаан машины зах зээлд хүчтэй өрсөлдөж буй "BYD"-д зочлох боломж бидэнд тохиолдсон юм. Учрыг тодруулбал БНХАУ-ын технологийн хөгжил дэвшил, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах аяллыг Монгол, Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи инновацын төв болон Хятадын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг, Хятадын Коммунист Намын Гадаад харилцааны газар, Монгол Улсад суугаа Хятад улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан билээ.

зураг
 

Бидний очсон эхний газар бол БНХАУ-ын Гуандон мужийн Шэньжэн хот. Тус хотын нисэх буудлын дэлгэц дээрх "Once you come you are a Shenzhener" гэх бичиг хамгийн түрүүнд нүдэнд туссан. Учир нь "Хятадын Цахиурын хөндий" гэж нэрлэгддэг уг хотод оршин сууж буй иргэдийнх нь 60-70 хувь нь Хятадын өөр бусад хотоос шилжин ирцгээжээ. Иймд та нэг л удаа Шэньжэнд ирсэн бол Шэньжэнийн хүн болсон гэсэн үг хэмээн найрсгаар хүлээн авдаг аж.

Хонконгтой хиллэн орших энэ хотод "BYD", "Tencent", "Mindray" гэхчлэн технологийн дэвшлээр дэлхийд танигдсан үйлдвэр бий. 

Шэньжэн хот арваннэгдүгээр сарын дунд үед үүлэрхэг, зөөлөн шиврэх бороотой, дулаахан байлаа.

"Минутад нэг машин үйлдвэрлэх боломжтой BYD"

Энэ хотод ирээд бидний танилцсан эхний газар бол "BYD". Тус компани нь

  • цахилгаан төхөөрөмж,
  • автомашин үйлдвэрлэл,
  • шинэ эрчим хүч,
  • төмөр замын тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх батарей үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан "BYD" 2005 онд анхны машинаа "F3" нэртэйгээр үйлдвэрлэж, үүнээс гурван жилийн дараа хосолсон цахилгаан хөдөлгүүрт машин, 2009 оноос 100 хувь цахилгаанаар автомашиныг зах зээлд нийлүүлж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна. 

зураг
 

30 жилийн түүхтэй тус компани 2023 оны дэлхийн шилдэг 500 компанийн 143 дугаарт эрэмбэлэгдсэнээ бахархан танилцуулж байв. Мөн тэдний өнөөгийн түвшинд хүрсэн амжилтын гол үндэс нь судалгаа, хөгжүүлэлтээ ихээхэн анхаардагт оршиж буйг хөтөч онцолсон. Тэд өнгөрсөн онд л гэхэд оюуны өмчийн 3,207 гэрчилгээг шинээр авснаар нийт 26,201 оюуны өмчийн гэрчилгээг эзэмших болжээ. 

Мөн үйлдвэрийн шат дамжлагууд бараг бүхэлдээ автоматжсанаар минутад нэг машин үйлдвэрлэх боломжтой болжээ.

"BYD"-гийн хамгийн сүүлд танилцуулсан шинэ загвар нь үзүүлэнгийн танхимд хамгийн олон хүний анхаарлыг татсаар буй U8.

зураг
 

Хосолсон хөдөлгүүрт уг машин үер ус, гол мөрөн гатлах шаардлагатай үед 30 минут хүртэл хугацаанд усанд явах боломжтой, суурин дээрээ 360 градус эргэдэг, 3.6 секундэд 100 км/цаг хүртэл хурд авах чадалтай аж. 

Харин 100 хувь цахилгаан машинуудын тухайд батарейг нь 3,000 удаа цэнэглэх боломжтой, нэг цэнэглэлтээр дунджаар 500 км зам туулдаг. Автомашины батарейг 10 гаруй жил батарейг ашиглах боломжтой юм байна. Мэдээж хэрэг энэхүү хугацааг уртасгах, аюулгүй байдлыг нь бүрэн хангахын тулд мэргэжлийнхэн ажилласаар байгааг хэлж байлаа. 

Судалгаа, туршилт хөгжүүлэлтийн багийнхны хөдөлмөрийн үр дүнд Blade Battery-г гарган авснаа хөтөч онцлон танилцуулсан. Гол онцлог нь өөр бусад батарейг гаднын биет цоолоход дэлбэрдэг бол шинэ төрлийн уг батарей нь ямар нэг аюулгүйг дараах туршилтаар харуулсан юм.

Нэмэлт мэдээлэл өгөхөд манай улсад "BYD" автомашин албан ёсны эрхтэйгээр борлуулагддаг бөгөөд Монголын зах зээлийг хариуцсан ажилтны өгсөн мэдээллээр 2020-2022 онд 900 автомашиныг Монголд борлуулжээ. Үүний 600 орчим нь 100 хувь цахилгаан юм байна. Мөн манай улсад хамгийн өндөр борлуулалттай байдаг загвар нь "Seal 5 DMi". Ташрамд дурдахад ирэх онд шинэ загварыг нийлүүлэхээр болсноо энэ үеэр онцолж байлаа.

190 гаруй улсад эмнэлгийн тоног төхөөрөмжөө хүргэсэн "Mindray"

Үүний дараа бид эрүүл мэндийн салбарт хэдийнээ танигдсан "Mindray"-д зочлов. Тус компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд дэлхийн 190 улсад хүрчээ. Үүний нэг нь Монгол. Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэгт "Mindray" компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд ашиглагдаж буйг тус компанийн ажилтнууд бидэнд танилцуулсан. 

Үзүүлэнгийн хэсэгт ухаалаг лаборатори, хэт авиан оношилгоо, рентген аппарат, уушги орлуулагч ЭКМО аппарат гэхчлэн "Mindray"-ын үйлдвэрлэдэг бүх төрлийн тоног төхөөрөмжүүд байв. "Mindray" Хятад улсдаа 30 гаруй, дэлхийн даяар 60 гаруй салбартай бөгөөд 2023 онд 34.9 тэрбум юань буюу бараг таван тэрбум ам.долларын орлого олжээ.

Компанийн хамт олон КОВИД-19 цар тахлын үед ажиллах хүн хүчний дутагдал, илүү их тоног төхөөрөмж үйлдвэрлэх шаардлага гэхчлэн ихээхэн хүндрэлтэй нүүр тулсан талаараа ярьж байв. Гэхдээ энэ бүгдийг амжилттай туулснаар борлуулалтын орлого эрс өссөн байна. 

Сонирхуулахад компанийн тайланд дурдсанаар 2019 оны эцэст борлуулалтын орлого нь 13.8 тэрбум юань байсан бол 2023 оны эцэст 34.9 тэрбум болж, 2.5 дахин өсжээ.

Энэ мэтчилэн технологийн компаниудын бүтээмж, орлого өссөөр буй нь судалгаа, технологийн хөгжүүлэлтдээ ихээхэн хөрөнгө зарцуулдаг, ажилтнуудынхаа цалин, урамшуулал нийгмийн хангамжид ихээхэн анхаардаг зэрэгтэй холбоотойг онцолцгоож байсан юм.

Хятад улс өмнө нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс байсан бол өдгөө технологийн хөгжлөөрөө дэлхийд манлайлах том амбицтай байгааг харж болохоор байв. Тэр дундаа Гуандон мужийн хувьд шинэ технологийг тууштай дэмжих стратегийг баримталж байгаа нь ажиглагдсан.

80 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан Донгуан хот

Тус мужийн өөр нэг хот болох Донгуанд "Huawei" болон "ОРРО" гээд гар утас, дагалдах хэрэгслийн зах зээлд хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн газрууд бий.

10 сая гаруй хүн амтай Донгуан хотын оршин суугчдын дундаж нас 33-34. Залуусын хот гэж болохуйц энэ газарт Хятадын тоглоом үйлдвэрлэлийн 85 хувь нь явагддаг, спорт ихэд хөгжжээ. 

Хятадын нээлттэй эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс бөгөөд шинэ төрлийн материал, хувцас хэрэглэл, хүнс гэхчлэн 100 тэрбум юанийн үнэлгээний бүхий гурван том кластер, их наяд юаниар үнэлэгдэх цахим технологийн кластер зэргийг хөгжүүлж байна.

Мөн гадаад харилцааг өргөн хүрээнд хөгжүүлсний илрэл нь дэлхийн 200 гаруй улс, бүс нутагтай эдийн засаг, худалдааны хэлэлцээр хийж, 80 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан явдал юм.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн амжилттай татаж, хотоо хөгжүүлсэн талаар нь Донгуан хотын дэд дарга Шин Вэнжүгээс тодруулахад "Донгуан хот анх тарчиг тосгон байлаа. Өмнөх үеийнхний маань ухаалаг шийдвэр өнөөдрийн түвшинд хүргэсэн. Тэд анх хятад хэлээр ярьдаг газрууд буюу Хонконг, Тайваниас хөрөнгө оруулалтыг амжилттай татсан байдаг. Ингэхэд манай газар зүйн байршил таатайгаар нөлөөлсөн ба хууль эрх зүйн орчноо оновчтой бүрдүүлж, дэд бүтцийн асуудлаа шийдсэн нь хөгжилд эергээр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ Дэлхийн Худалдааны Байгууллагад нэгдсэн нь худалдааг чөлөөтэй явуулахад асар том түлхэц болсон" хэмээж байлаа.

Түүнчлэн тэрбээр Улаанбаатар хоттой харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн билээ. Бид хотын дэд дарга болон удирдах түвшний албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа "Huawei Dongguan campus"-ыг зорив.

Энд биднийг төсөөлснөөс тэс өөр орчин угтав, яг л Европын аль нэг хотод очсон мэт санагдсан. 

зураг
 

Энэхүү номын санг байгуулахдаа франц мэргэжилтнийг урьж ажиллуулжээ. Энд буй сандал ширээ, гэрэл, цонх гээд бүгдийг нь Францаас авчирсан байна. Дээврийн хэсэгт эртний болон орчин цагийн хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан 16 хот, газрын нэрийг байрлуулжээ. 

Перс, англи, франц, грек гээд нийт 20 гаруй хэл дээр бичигдсэн 110 мянга орчим номтой. Энд буй хамгийн эртний ном нь 15 дугаар зуунд хамаарах аж. "Huawei" компанийн ажилтнууд энд чөлөөтэй үйлчлүүлэх агаад гэр бүлийнхэн нь амралтын өдрөөр номын санд тухлан суун, оюуны үнэт бүтээлүүдийг судлах боломжтой байдаг аж. Гэхдээ номыг гадагш гаргадаггүйг номын санч бүсгүй тодотгосон.

"Huawei Dongguan Campus" нь дөрвөн бүсэд хуваагдах 12 барилгаас бүтдэг бөгөөд барилгуудын талбайн хэмжээ нь 1.4 сая ам метр. Энд судалгаа, хөгжүүлэлтийн 25,000 ажилтан ажилладаг. 7.8 километр үргэлжлэх төмөр замын шугамаар хоёр галт тэрэг ажилтнууддаа үйлчилдэг.

Уг цогцолборыг ажилтнуудаа стрессээс ангид байлгахын тулд байгуулсан аж. Өндөр барилга, хотын дуу чимээ нь ажилтнуудад стресс үүсгэх магадлал их тул байгалийн унаган төрхийг нь алдагдуулахгүйгээр ногоон байгууламж зонхилсон 500 га талбайд европ загварыг сонгон, эко орчныг бүрдүүлсэн нь энэ юм.

Биднийг очиход бороотой байсан тул цогцолбороор алхах боломж харамсалтай нь гараагүй учир галт тэргээр нь аялсан юм. Цогцолбор даяар 16 зогсоолтой, тэр бүрд түргэн цэнэглэгч байх тул цахилгаанаар ажилладаг уг галт тэрэг өөрийгөө 8-30 секундэд цэнэглээд, аяллаа үргэлжлүүлдэг байна. 

Ийнхүү хоёр өдрийн турш манай баг Хятадын технологийн томчуудтай танилцсан юм. Үүний дараагаар БНХАУ-ын ядуурлыг бууруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн жишиг тосгонд зочилсон. Энэ тухай дараагийн удаад дэлгэрүүлэн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.29.205] 2024/12/9
ene commentuudiig harahad l mongolchuud bolovsrolgui setgehuin doroitold ortson bga ni haragdaj bn.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.70] 2024/12/9
Авлигчидыг маш хатуу залхаан цээрлүүлж бүр буудан алж цаазалдаг Хятад орон мундаг байна ш дээ! Эдний хөгжлийг УБ-ын гэр хороололтой харьцуулаад үзэхээр? Яаа бас ялгаа нь аймаар байна шүү!
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.162] 2024/12/9
delhiid german yapon 2iin mashin mash sain. Busad ni mash muu noil shuu.
0 | 0 Хариулах
Ван хуа минь [103.57.93.188] 2024/12/9
Хятадын коммунист намын мэргэн жолоодлогоор нангиад гүрэн цэцэглэн хөгжиж байгааг магтан дуулсан айконы элэг нэгтнүүддээ гүнээ талархаж байна
0 | 0 Хариулах
999 [66.181.181.153] 2024/12/9
Өнөө цагт хятадын цахим хөгжлийг дэлхийн ихэнх улс орон дагаж хамтарч байна. Муулаад яах вэ??? Сайныг нь дагаж байж бид бас хөгжинөө. Бид хөгжлөөрөө бусад улс орноос 100 жилээр хоцорч байгаагаа гэдэгээ ухаарч зөвмйн дагахаас өөрцгүй Гэхдээ торгон хил мөнхөд байхын төлөө оюун ухаан мөнхөд цэвэр байх ёстой.
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.164] 2024/12/8
Odoo tegeed ene Amerikuudin zaaj ugsun hujaa garaar hiisen mashinig ni avhaar bodvol araas ni dagaad baahan hujaa orj ireh yostoi baidag baihda?
0 | 1 Хариулах
НЭР [139.5.218.234] 2024/12/8
Хятадын зөөлөн хүчний бодлого Монголын сэтгүүлчдийг сайхан манаруудж өөрёдийгөө Монголоор магтуулах, сайн сайхан бүхнээ харуулах аядуу бодлогоооооо гэжжжжж
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.224] 2024/12/8
Монгол бол ЭЗ нь нүүрс зэс хоёр дээр л тогтдог ядуу буурай улс аз болж яг хажууд газар ойр Хятад байж нүүрс зэс авдаггүй байсан бол тэгээд өдийд Монголын ЭЗ 90-д ондоо байх байлаа. Хэрэглэж байгаа Хятад барааг нь бүгдийг байхгүйгээр төсөөлбөл: Монгол хүн бүгд эсгий гэртээ гэр шав шалдан бандаашчгүй сууж байх болно, ийм хэвтэж л хужаа гэж үзэн ядаж цухалдах, халамжаа нэмэхийг шаардсан масс орк болждэ чааваас
7 | 2 Хариулах
Зочин [202.9.41.23] 2024/12/8
👍👍
0 | 0 Хариулах
РАВДАН [202.21.124.98] 2024/12/8
MONGOL YALNA
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Бадамгарав сэтгүүлч хятадын коммунист намын суртал ухуулгын газраас өгсөн үүрэг даалгаврыг онц дүнтэй биелүүлж бна хааяаа юутай шайн гууняа вэ
1 | 4 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Бадамгарав сэтгүүлч нихао
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Айконы сэтгүүлч хкн болоод хятадын эся ны урилгаар хятадын технологийн хөгжлийг уулга алдан бишрээд иржээ гэнэ үү манай тагнуулын байгууллагыг толгойлж байсан хүн манай сэтгүүлчдийг байнга урьж залж хятадын хөгжлийг давуу талыг бишрүүлж байдаг гэсэн шүү яг л үнэн байна манай хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллага хятадын байгууллагатай хаалтын гэрээтэй байдаг гэсэн яриа зөвхөн урд хөршийн давуу талыг ам хуурайгүй магтан дуулах үүрэг хүлээсэн
0 | 0 Хариулах
зочин [182.11.29.92] 2024/12/4
хойд хөршид чинь үзээд өгье гэсэн ч магтчихмаар юм алга, шээс нь гоожлоо юу?
4 | 1 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Өмхий хужаагийн шээс өөрийгөө илчиллээ монголоос зайлаач юугаа хийгээд монголын нийгмийн сүлжээнд үүрлээд байгаа юм бэ хужаагийн тролл чинь
1 | 0 Хариулах
зочин [48.83.24.10] 2024/12/4
хятад бандааж өмсчөөл хуцаал сууна уу?
1 | 1
Зочин [103.212.116.234] 2024/12/4
Монгол хятадтай 25 онд нэгдэнэ
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.75] 2024/12/4
Hujaagin lobby ch huchtei bn shu yahve uagasaa eco mashin eren irj baiga ldaa hyatadin hajuu horsh bayarlah heregtei ugui bol ta nar umsuj baigaa gaga chin 10 dolllar avahaar bailaadaa muulad baigaa garuudad helhed gerinhee umiig haraarai 80-90 made in china bga shu gol edin zasagiin zov naimaa hiij ashigaa ur duntei zartsuulah l bna hedne hulgaich pz da nar house mashin bolgood arduud ni ovolin 20 garuds 8k samar zaraal zogsoj bna sain bod hulgaich huukes avaad garchigaar oyuk geed zaluulal hulgaich ih bn shu
1 | 1 Хариулах
sda [202.131.235.179] 2024/12/4
Za hediig avj iim niitlel beldej bn? Mongolchuudiig aajmaar hujaagin mashind dasgah gesen tuluvluguu end tendgui urgeljilj bna shu haha
0 | 3 Хариулах
Erdene [139.5.218.17] 2024/12/4
Chi ugasa hytad huns, huvtsas, utas barij bgaa... odoo gants bhgui yum chini mashaan bna daa hehe
1 | 1 Хариулах
TH [139.5.216.80] 2024/12/4
Hujaa zailaa
4 | 4 Хариулах