БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онц байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онцгой байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргалаа.
БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!