Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тус улсад онцгой байдал зарлаж байгаа тухай арванхоёрдугаар сарын 3-ны 22:15 цагт мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Энэхүү мэдэгдэлд "БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22:15 цагийн үед Онцгой байдал зарлалаа.
Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!