Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэх тухай асуудлыг хэлэлцэнэ

ikon.mn
7 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны Зөвшилцөл хурлын танхимд

“Ирээдүйн төлөөх шийдэл" эрүүл ахуйч, тархвар судлаачдын IV зөвлөгөөн эхэлнэ.

Төрийн ордонд

Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

10:00-14:00 цагт Байнгын хороод хуралдана. 

14:00 цагт “Жагсаал, цуглаан хийх журмын тухай  хуулийн  хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Яармагийн Хангарди ордонд

10:00 цагт НИТХ хуралдаж, нийслэлийн төсөв болон тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд

10:00 цагт МУИС-ийн цахим номын сан “e-library.num.edu.mn"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Блью Скай зочид буудалд

09:00-12:30 цагт Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компани, нээлттэй хувьцаат компаниудын ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн үүрэг оролцоо, хяналтыг сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдана.