2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
00:00
S29
-11°
01:00
S29
-11°
02:00
S26
-11°
03:00
S26
-11°
04:00
S26
-12°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирина Пантаева: Монголын загварын ертөнцийг дэлхийд таниулахыг хүссэн

Зууны мэдээ
2014 оны 12 сарын 6
Зууны мэдээ

Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулж буй “Гоёл-2015” наадмын хаалтын шоу болж өнгөрлөө. Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмын хөшиг энэ жил товлосон цагаасаа 40 минут хоцорч нээгдэв.

Энэ жилийн “Гоёл” наадмын зочин Дэлхийн супер топ модель Ирина Пантаева тайзнаа салхийг хагалан гоёмсог хар даашинзтай алхсан нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.

Түүний араас “Гоёл-2007”-гийн топ модель Г.Уранцэцэг, “Гоёл-2009” –ийн топ модель  О.Уянга, “Гоёл-2010”-ын топ модель Ч.Уранбилэг, “Гоёл-2012”-ын топ модель Ч.Ундрах, “Гоёл-2013”-ын топ модель О.Пүрэвдулам, “Гоёл-2014”-ийн топ модель С.Ариунбилэг  нар гоёлын даашинзны коллекцийг амилуулсан юм.

Энэ удаагийн наадмын тайзнаа үе үеийн зургаан топ модель алхсанаараа онцлог байлаа.

Наадмын анхны топ Э.Одгэрэл тайзнаа шилдэг загвар өмсөгчдийн шагналыг гардуулсан бол топ Д.Болормаа наадмын үзэгчдэд дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн энэ удаа “Гоёл-2006”-гийн топ модель Д.Пүрэвсүрэн амаржсан тул өнжсөн бол “Гоёл-2011” наадмын топ Э.Сэлэнгэ удахгүй ээж болох гэж байгаа учир тайзнаа гараагүй байна.

“Гоёл-2015” наадамд “Шилмэл загвар”, Сити дээд сургуулийн Монголжингоо зэрэг 22 товчоо шилдэг загваруудаа толилуулсан бөгөөд тэдний бүтээлийг 50 загвар өмсөгч өмсч үзэгчдийн хүртээл болгосон. Наадмын төгсгөлд шилдгүүдийг тодруулах торгон мөчөө хуваалцсанаар загварын ертөнцийн хамгийн том шоу өндөрлөсөн юм.


 

“Гоёл-2015” наадмын үеэр дэлхийн топ модель Ирина Пантаеватай ярилцлаа.

Дэлхийн супер топ модель Ирина Пантаева нь нэрт модель Науми Кэмпбэл, Клауди Шиффер зэрэг дэлхийн шилдэг 10 модельд багтаж байсан алдартай загвар өмсөгч юм.

Мөн Холливудын 10-аад кинонд тоглосон бөгөөд “Vogue”,”Сosmopolitan” зэрэг дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нүүр царай болж байжээ.

-“Гоёл-2015” наадамд оролцож буй сэтгэгдлээ хуваалцаач. Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа гэсэн?

-Би 25 жилийн дараа Монголд дахин ирж байна. Өмнө нь 1990 онд “Шилмэл загвар”-ын урилгаар загвар үзүүлж байсан. “Гоёл” наадамд анх удаа оролцлоо. Монголд ирсэндээ их баяртай байна.

“Гоёл” наадамд анх удаа оролцлоо. 

“Гоёл-2015” наадмыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Мөн миний анхны багш Лариса Дагданова багшдаа баярласнаа илэрхийлье.

-Чухам яагаад “Гоёл” наадамд оролцох болсон бэ?

-Намайг олон жилийн өмнөөс “Гоёл” наадамд оролцохыг урьж байсан. Би ажил ихтэй байсан учир оролцож  чаддаггүй байлаа. Гэхдээ энэ жил бүх ажлаа хойшлуулаад Монголд ирсэн. Би ч гэсэн Монголын ард түмний нэг. Тиймээс Монголын загварын ертөнц дахь чадварлаг мэргэжилтнүүдийг Европт таниулахыг хүссэн юм.

 

 

-Таныг урлагийн гэр бүлд өссөн гэж дуулсан. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

- Миний аав Валадлин Пантаева нь Буриадын алдартай хөгжмийн зохиолч хүн. Ээж Татъяна Пантаева Буриадын үндэсний драмын театрт оёдолчноор ажилладаг байсан. Эцэг эх маань Буриадын үндэсний драмын театрт танилцаж амьдралаа холбосон юм. Тиймээс бараг л намайг тайзан дээр төрүүлсэн гэж хэлж болно.

Би театрт ээжийнхээ ажилд тусална. Аав минь хөгжмийн боловсрол, ээж хувцас загварын суурийг тавьсан даа.  

Мөн “Гоёл-2015” наадмын ерөнхий найруулагч Б.Борхүү аавтай маань Буриадын драмын театрт хамт ажиллаж байсан. Б.Борхүү гуай намайг багаас минь мэднэ. Тэр ч утгаараа “Гоёл”-ын тайз гэртээ байгаа юм шиг санагдуулж байна.

-Нутгаасаа гараад загварын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?

-1990 оны эхээр ЗХУ задарснаар зайлшгүй шаардлагаар гадаад явах болсон юм. Ганцаараа хэний ч дэмжлэггүйгээр Францийг зорьсон.

Парисын моделийн агентлагуудад очиход “Чи их өвөрмөц дүр төрхтэй юм” гэж хэлдэг байв. Тэгээд би Коко Шаннелийг зорьсон. Надад модель болох хүслээс өөр юу ч байхгүй байсан.

Монголын загварын ертөнц дахь чадварлаг мэргэжилтнүүдийг Европт таниулахыг хүссэн юм.

“Коко шаннель”-ийн байр зургаан давхар байсан. Давхар бүрт нэг хүнд ярилцлага өгдөг.

Хамгийн сүүлд Карл Лагерфельд орсон. Тэр нүднийхээ шилийг аваад “Чи хэн бэ ” гэж асуусан. Би “Намайг Ирина Пантаева гэдэг. Буриадаас ирсэн. Чингисийн үр удам” хэмээн танилцуулж билээ.

-Тухайн үед алдартай ямар моделиудтай мөр зэрэгцэж байв?

 -Удалгүй 1994 онд мэргэжлийн загварын тайзнаа алхаж. Наоми Кэмпбэл, Клаудия Шиффер зэрэг моделиуд намайг их гайхаж байсан. Лариса Дагданова багш маань надад тайзны урлаг сайн эзэмшүүлсэн учир туршлагаар дутаж байгаагүй. Тун удалгүй анхны Азийн супер моделиор шалгарсан юм.

-АНУ-ын загварын ертөнцөд хөл тавьсан тухайгаа ярихгүй юу?

-Парист удалгүй АНУ-ыг зорьсон. Америкт ирээд хоёр долоо хоногийн дотор л өөрийн байр сууриа эзэлж чадсан. Өдөртөө 5-6 загварын шоуны тайзнаа гарна.

Мөн загвар өмсөгчийн хажуугаар кинонд тоглодог байв. Америкт ирсэн эхний жилд кинонд тоглох санал хүлээж авсан. Би олон алдартай хүмүүстэй хамтарч ажиллаж байсан.

-Та өөрийн намтарын талаар ном гаргасан гэсэн. Цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй вэ?

- Би өөрийн тухай “Сибирийн мөрөөдөл” нэртэй ном, баримтат кино бүтээсэн. Номоо 17 оронд хэвлэн гаргасан. Би хүмүүсийн амьдралыг харуулсан баримтат кино хийх сонирхолтой. Өөрөө камераа бариад, эрэл хайгуул хийдэг. Мөн Буриадын ард түмний амьдралыг харуулсан түүхэн баримттат кино хийх мөрөөдөлтэй.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард америкт “Чингис хааны өдөрлөг” болсон. Өдөрлөгт Монгол, Халимаг, Хазар, Буриад, Тува гээд монгол туургатнууд цугларч танилцсан. Би тэндээс хазаар монголчуудын амьдралын гунигт түүхийг сонсоод уйлсан. Магадгүй хазаар монголчуудын талаар кино хийх байх.

 

x