Зүүн Азийн спортын наадам энэ сарын 6-наас эхлэн БНХАУ-ын Тяньжин хотод болж байгаа билээ.
Өнөөдөр Монголын шигшээ баг Гуам шигшээтэй тоглож 83-67 харьцаагаар эхний хожлоо авлаа.
Тус тоглолтын эхний үе 21-14 харьцаагаар хожиж явсан ч гуравдугаар үед зургаан онооны зөрүүтэй болгож ойртуулсан ч Монголын шигээ багийнхан тоглолтын сүүлд сайн тоглож 16 онооны зөрүүтэй буюу 83-67 харьцаагаар хожжээ.
Шигшээ баг маргааш буюу 10-р сарын 10-нд 11.00 цагаас Солонгосын шигшээ багтай, нөгөөдөр буюу 10-р сарын 11-нд 13.00 цагаас Тайваний шигшээ багтай тоглож, хэсгийн тоглолтуудаа дуусгана
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!