Зүүн Азийн VI наадам Тяньжин хотод энэ сарын 6-нд эхэлсэн.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлж байсан.
Харин тэмцээний 5000м-ийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртсэн баяртай мэдээ байна.
Ингээд манай шигшээгийн тамирчид хоёр мөнгөн медальтай болж байна.
Зүүн Азийн VI наадам энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Манай улсаас тамирчин, албаны хүн нийлээд 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн наадамд оролцож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!